Аргентины Ерөнхийлөгч Маурисио Макри эх орондоо АНУ-ын цэргийн хэд хэдэн баазыг байгуулах зөвшөөрлийг олголоо гэж эх сурвалжийн мэдэгдсэнийг хэвлэлд мэдээлжээ.
Цэргийн баазуудыг Неукен, Мисьонес, Тиера дел Фуго мужуудад байгуулах бөгөөд АНУ-ын Цэргийн Өмнөд командлал санхүүжилтийг хийнэ гэж Мексикийн “Aristegui Noticias” хэвлэлд мэдээлсэн байна.
Аргентины Аюулгүй байдлын сайд Патрици Булрих нь АНУ-ын цэргийн баазыг байгуулах санаачилгыг хүчтэй дэмжигчдийн нэг юм гэж мөн мэдээлэлд дурджээ.
2015 оны дүгээр сард болсон Аргентины Ерөнхийлөгчийн сонгуульд барууны төвч үзэлт Маурисио Макри ялалт байгуулснаар зүүний Нестор Киршнер /2003-2007/ болон түүний гэргий Кристина Киршнер /2007-2015/ нарийн 12 жил үргэлжилсэн засаглалыг төгсгөл болгосон билээ.
Бидний өмнө нь баримталж, хэрэгжүүлж ирсэн бодлогын улмаас Аргентин улс Өрнөдийн орнуудаас тусгаарлагдаж байна гэж Маурисио Макри өмнө нь удаа дараа мэдэгдэж байсны зэрэгцээ АНУ болон ЕХ-той харилцаагаа сайжруулна гэж амласан байна.