НҮБ ба Монгол Улс...

НҮБ ба Монгол Улс...

НҮБ бол дэлхийн хамгийн том улс төрийн байгууллага бөгөөд их гүрнүүд өөрсдийн ашиг сонирхолоо багтаасан тогтоол шийдвэрүүдийг түүний Аюулгүй зөвлөлөөр гаргуулан бодлого үйл ажиллагаагаараа алсаас бөмбөгдөж эхэлдэг. НҮБ өөрөө аливаа хямралыг зохицуулах хүч хөрөнгө мөнгөөр маруухан тул ихэвчлэн улс төрийн шийдвэрийг нь гаргаж өгөөд асуудлыг тухайн бүсийн хэмжээнд шийд хэмээн их гүрнүүдийн эвсэл холбоодод эрхийг нь өгөөд гаргуунд нь хаядаг.

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 850 хүнтэй ганц батальон цэрэг оруулахад л сард сая таван зуун мянган доллар цэрэг хандивлагч орон авдаг зэргээс харахад л олон улсын ажиллагаа нь том улс төрөөс гадна бензин масло хоол унд асар майхан тээвэр ложистик гээд шахааны асар том бизнес юм. 

НҮБ-ын генсекээр хэзээ ч их гүрнүүдээс хэн нэгэн томилогдоггүй бөгөөд харин гуравдагч орны төлөөлөл дуулгавартай нэгнийг тив тивээс ээлжлэн томилдог. Африкийн Кофи Аннан, Азийн Бан Ги  Мүүн, одоо Европын Антонио Гуттереш гээд дараачийнх нь Өмнөд Америкаас сонгогдох биз. Гэхдээ одоогийн генсек Антонио Гуттереш нь Португали гаралтай тул дараагийн генсек удам угсаа нэг Бразилиас лав томилогдохгүй байх.

Харин Дэлхийн банк, Валютын сан зэрэг гол гол байгууллагуудын Ерөнхий захирлын суудлууд Америк, Франц зэрэг их гүрнүүдэд дархлагдсан байдаг. Түүгээр ч зогсохгүй НҮБ-ийн жилийн төсвийн 25-аас доошгүй хувийг Америк гаргадаг болохоор НҮБ-ын ихэнх байгууллагын хүний нөөц санхүү буюу Админдиректор нь голдуу америкууд байдаг. Ингэснээрээ НҮБ-д Америкийн бодлого түлхүү хэрэгждэг гэж хэлж болно.

Манай улсын хувьд НҮБ-ын ажиллагаанд аль болохоор түлхүү оролцох нь бид илүү хонжоо олохоос гадна улс-төр дипломатын аргаар аюулгүй байдлаа хангахад чухал ач холбогдолтой. НҮБ-д орсон цагаасаа эхлээд л манай дипломатууд асар ухаалаг ажиллаж ирсэн нь олон зүйлээс ажиглагддаг. Жижиг орны зовлон их гэгчээр ялангуяа Орос Америкийн санал зөрөлдөөнтэй олон асуудлаар санал хураалт болоход ацан шалаанд орохгүйн тулд Аюулгүй зөвлөлийн гишүүн болох ээлжээ аль нэг улсад ашигтай хувилбараар ацаглах, наймаалцах нь бидэнд илүү ашигтай байдаг.

Өнгөрсөн оны сүүлээр гэхэд л Израилийн нийслэл Иерасулимын асуудлаар санал хураах үеэр Монгол Улс аль ч талд оролгүй гадаа гарч морь харах жишээний.  Цаашдаа ч аливаа асуудлаар хонь бүрэн чоно цатгалан, эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй байх монгол хар ухаан нь НҮБ-д баримтлах бидний бодлого хэвээр байх ёстой.

ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

9
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419