Энэтхэг улсад жуулчдыг хүчирхийлсэн гэмт хэрэг эрс нэмэгдсэн байна
Энэтхэг улсыг зорих жуулчин бүсгүйчүүд удаа дараалан хүчирхийлэлд өртөх хэрэг сүүлийн үед нэлээд гарах болжээ. Энэтхэг эрчүүд ганцаараа яваа, харж, хамгаалах хүнгүй бүсгүйчүүдийг бүлэглэж хүчирхийлэх болсон нь тус улсыг зорих жуулчдыг айдаст автуулаад байгаа юм.
Сүүлийн үеийн мэдээгээр ОХУ-ын 21 настай жуулчин бүсгүйг Тируваннамалай хотод буудалласан дэн буудлынх нь менежер, хөтөч болон өөр дөрвөн хүн бүлэглэн хүчиндсэн хэрэг гарсан байна. Хэрэгт холбогдуулан өчигдөр нийт зургаан хүнийг баривчилжээ. Хохирогч бүсгүйн биеэс нүүр, хүзүү болон гарыг нь хазсан, хүч хэрэглэсэн ул мөр нэлээд олдсон байна.
Дашрамд дуулгахад, Энэтхэг улсад өдөрт 110 хүчингийн хэрэг үйлдэгддэг гэсэн судалгаа гарчээ. Мөн гадны жуулчин эмэгтэйчүүдэд халдах нь эрс нэмэгдсэн байна. Жишээлбэл, өнгөрсөн сард Энэтхэгийн хойд нутгийн хотод Японы жуулчин бүсгүйг таксины жолооч нь хүчирхийлсэн, долдугаар сарын эхээр Дели хотын жуулчид байрладаг guesthouse-ын эзэн 20 настай Канадын жуулчин бүсгүйг хүчиндсэн зэрэг хэргүүд гарчээ. Тиймээс манай улсын бүсгүйчүүд ч гэсэн Энэтхэг хотод аялал зугаалгаgаар явахдаа анхаарал болгоомжтой байх нь илүүдэхгүй гэдгийг энэхүү мэдээгээрээ анхааруулж байна.