"BMW" компани 2019 онд худалдаанд гарах цувралаа танилцуулав
BMW юу хийж чаддагаа өнгөрсөн амралтын өдөр харууллаа. Тэд цоо шинэхэн 8 цувралыг маш удаан хүлээлгэсний эцэст ийнхүү танилцуулсан юм. Тус загвар нь 2 төрлийн хөдөлгүүрийн сонголттой байх бөгөөд орчин үеийн хэв шинжийг ирээдүйн дизайнтай хослуулан биежүүлсэн нь энэ аж.
LED их гэрлийг стандартаар санал болгож байгаа бол илүүг хүсдэг хэрэглэгч нартаа Лазер сонголтыг санал болгох аж. Улмаар хүсвэл карбон файбер орц ихтэй Карбон багцыг худалдан авах боломжтой. Энэ нь толь, спойлер, диффузер зэрэг зүйлс нь карбон болох юм байна.
Салоны хувьд 10.3 инчийн дижитал хянах самбар, 12.3 инчийн голын дэлгэц, утасгүй цэнэглэгч төхөөрөмж, төмрөн оруулга, Bowers & Wilkins DIamond дууны систем зэрэгтэй.
Хөдөлгүүрийн хувьд М850x iDrive нь 4.4 литрийн хос турбо V8 хөдөлгүүр, 8 шатлалт кроптой. Түүнээс 523 морины хүч 750 Нм эргүүлэх хүч гарснаар 100-г 3.7 секундэд авч, 250 км/ц хурдлах чадвартай болсон гэнэ.
Харин нөгөө хувилбар нь дизель, 3.0 литрийн цуваа 6 битурбо 840d xDrive хувилбар. Мөн л 8 шатлалт кроптой бөгөөд 315 м.хүч, 680 Нм эргүүлэх хүч гарна. Арай удаа буюу 4.9 секундэд 100-км/ц хурдална. Дизелийн хувьд хангалттай л даа.
Европын зах зээлд ирэх оны арваннэгдүгээр сараас гарна.
Эх сурвалж: cardoctor.mn