Шүгэл үлээгч Г.Доржзодов Монголын улс төрд өрнөж буй хамгийн хамгийн жигшүүрт хэргийг илчилснээс хойш хоёр жил өнгөрчээ.
Г.Доржзодов 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр 6 сарын 17-нд noname_rainman гэсэн twitter хаягнаас soundcloud.com сайт дээр байршуулсан 3 жижиг аудио файлын холбоосыгтарааснаар Төрийн эрхийг хууль бусаар авахаар хуйвалдсан, төрийн албан тушаалуудыг үнэлэн зарахаар зөвлөлдсөн ноцтой хэрэг илчлэгдсэн юм.
Жилийн дараа 2017 оны тавдугаар сарын 6-нд Г.Доржзодов уг уулзалтын 90 минутын бүрэн бичлэг, 160 слайд, төрийн албыг хэрхэн үнэлснийг харуулах хүснэгт, уулзалтын фото зургийгахин нийтэд дэлгэсэн.
Хууль, хяналтын байгууллагууд өнгөрсөн 2 жилийн хугацаанд 60 тэрбумын хэргийг шийдэх ямар ч сонирхол байхгүйгээ харуулж, “эвлүүлэг” гэж мэлзэх, эх хувилбар биш учраасшинжлэхгүй гэж булзах, 60 тэрбумын хэрэгт яригдсан зүйлс хэрэгжээгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн өмөөрөх зэргээр тууштай мөрдлөг явуулахгүй, хянан шүүхгүй байсаар байна. Энэ нь 60 тэрбумын бүрэн бичлэгт дурдагдсан “хуулийн хамгаалалт” сайн ажиллаж байгаагийн шинж тэмдэг байх магадлалтай гэх хардлагыг олон нийтэд төрүүлээд удлаа.
Хэдийгээр АТГ 3200 төрийн албан хаагчийг байцаагаад тэднийг мөнгөөр албан тушаал авсан гэдгийг нотлох баримт олдоогүй, тийм болохоор энэ хэрэг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, хэрэгжээгүй гэж зарласан. Мөн Ц.Сандуй 2017 оны 8 сард болсон МАН-ын УЗ-ийн хурал дээр 60 тэрбумын асуудлаар М.Энхболд, А.Ганбаатар нартай ярилцсан болохоо хүлээж, гэхдээ “ярианаас хэтрээгүй, огт хэрэгжээгүй” гэх утгатай зүйл ярьсан нь аудио бичлэгээр нийтэд ил болсон ч гэлээ үүнд итгэх хүн одоогоор алга.
Үнэн хэрэгтээ төрийн албыг арилжиж 60 тэрбум төгрөг босгох, сонгуулийг мэдээллийн технологи ашиглан луйвардахталаарх яриа, төлөвлөгөө бодитоор хэрэгжснийг нотлох мэдээллүүд өчнөөн байна. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд гэхэд иргэдээс 11 ноцтой мэдээлэлирснийг шалгуулна гэдгээ мэдэгдсэн байгаа.
Ардчилсан намын дарга асан Н.Алтанхуяг “Элбэгдоржийн шударга бусын хонгил” гэх сэдвээр цуврал видео яриа хийж, фэйсбүүк хуудсандаа байршуулсан. 3 дугаар видео дээр 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн Ц.Элбэгдоржийн заавраар УБЕГ, Статистикийн хороо хоёрыг хүчээр нийлүүлснээр сонгуулийн бүртгэлийг будлиантуулсан талаар ярьсан.
А.Ганбаатар, Ц.Сандуй нар М.Энхболдод сонгуулийг луйвардахдаа мэдээллийн технологийг ашиглах, энэ талын мэргэжилтнүүдийг хөлслөх, бүр гадаадаас туслалцаа авах талаар маш тодорхой ярьсан нь хэрэгжсэн байж мэдэх жигтэй тоо байгаа нь:
2016 оны УИХ-ын сонгуульд оролцсон нийслэлийн 929 мянга 482 сонгогчдын 356 мянга 182 буюу 38,32 хувь нь ижилхэн овог, нэр, хүйстэй байсан явдал юм.
Монголчууд хэзээ ч ийм олноороо адил овог, нэр, хүйстэй байдаггүй. Наадмаар 1024 бөх зодоглоход тэдний 38 хувь буюу 389 нь ижилхэн овог, нэртэй байж болох уу. Адилхан нэртэй бөх байх ч овог хэзээ ч давхцдаггүй.
Тэгэхээр дээрх тоо бол нэг сонгогч тохиргоо хийсэн (регистрийн дугаарыг л өөрчилж харуулдаг) мэдээллийн сан руу ханддаг санал авах байруудыг тойрч, хэд хэдэн удаа саналөгсөн байж мэдэх ноцтой хэргийн сэжүүр байгааг илэрхийлж байгаа юм.
Үүнийг төрийн оролцоогүй, хууль хүчнийхний хамгаалалтгүйгээр хийх боломжгүй.
Энд л Н.Алтанхуягийн яриад байгаа Шударга бусын хонгилын утга учир, зорилго агуулагдаж байж болзошгүй.
Мөн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн хэвлэлээр “Хуучин Иргэний бүртгэлийн газрын мэдээллийн технологийн хэлтсийн дарга байсан Б.Чинбат, сонгуулийн үеэр санал авах автомат машины тохиргоог хийж байсан Б.Билэгдэмбэрэл гэх албан тушаалтнууд Ардчилсан намын үед эдгээр ажилдаа томилогдон орсон. МАН засгийн эрх аваад бүх хүнийг халж, сольж байхад энэ хүмүүс л тушаал дэвшиж Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Мэдээллийн технологийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга болсон гэх мэдээлэл бий. Шалгах ёстой” гэсэн мэдээлэл гарч байсныг сануулъя.
Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж нарын ивээлээр Ардчилсан намын үед ажилд орж байсан залуус МАН сонгуульд ялсан үед албан тушаал дэвшсэн нөхцөл байдал, сонгуулийн үеэр юу хийж, юу хариуцсан зэргийг хуулийн байгууллага нягт шалгах ёстой. Үүнийг заавал мухарлаж, шалгахгүйгээр дараагийн сонгууль шударга явагдах итгэл төрөхгүй.
2016 оны 9 сард УИХ-ын чуулганы үеэр 20 мянган төрийн албан хаагчийг ажилгүй болгоно гэж МАН-ын бүлэг мэдэгдэж байв. 2016 оны төгсгөл гэхэд төрийн албанаас хууль бусаар халагдсан гэх 660 гомдлыг шүүхээр хэлэлцэн шийдвэрлэсэн.
2017 онд үндэслэлгүйгээр ажлаас халсан гэх гомдлын тоо 2016 онтой харьцуулахад 58.9 хувиар өсчээ.
Намын харъяаллаар ажлаас халагдсан хүмүүсийн 83 хувь нь гомдол гаргахаас төвөгшөөгөөд орхисон гэж судлагаанд хариулжээ. Төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр арилжих үйл явцыг дээрх дээрх тоонууд агуулсан байх бүрэн магадлал байна. Заавал шалгаж тогтоох учиртай сэжүүр энэ мөн.
УИХ-ын гишүүн Ц.Дашдорж Засгийн газрын гишүүн, сайд байхдаа өөрийнхөө хамаарал бүхий Монгол тамхи Со компанийг тамхины татвараас үлэмж хэмжээгээр чөлөөлүүлсэн хэрэг илэрсэн. Гэтэл УИХ дах МАН-ын бүлэг, Засгийн газрын зүгээс залруулахыг огт хүсэхгүй байна. Бусад тамхи импортлогчид нь 30 хувийн татвар төлж байхад Ц.Дашдоржийн компаниганцаараа 5 хувийн татвар төлж, жилдээ 32 тэрбум төгрөгийг татвараас бултуулж байгаа юм. Ц.Дашдорж нь өөрийгөө “Энхболдын хүн” гэж ярьж явдаг ба сонгуульд нэр дэвших, сайд болох зэрэгт 60 тэрбумын хэргийн үеэр дурдагдсан суудлын үнэ, төлбөрүүдийг төлсөн байх магадлалтай. Тийм ч учраас тамхины татвараас их хэмжээгээр чөлөөлөгддөг байх гэсэн хардлага эрхгүй төрж байгаа юм.
Эмнэлгийн ажилчдын ҮЭ “Ц.Дашдоржоос татвараа бүрэн авахад бидний цалинг нэмэх мөнгө гарах” нь гэж сануулж шаардсаар байхад МАН-ын бүлэг, Сангийн сайд огт хөдлөхгүй байгаа нь 60 тэрбумын схем хэрэгжсний нэгээхэн жишээ гэж үзэж болохоор нөхцөл харагдаж байна.
Яг ийм байдал нефть бүтээгдэхүүний импорт дээр ажиглагдаж буй. Өөрөөр хэлбэл А.Ганбаатар, Ц.Сандуй нар М.Энхболдод компаниудаас санхүүгийн дэмжлэг босгоод дараа нь харж үзэхталаар ярьж байсан нь 90 минутын бичлэгт тод үлдсэн шүү дээ.
Эдгээрээс дүгнэхэд 60 тэрбумын хэрэг бол хэрэгжсэн, хэрэгжиж байгаа бодит гэмт хэрэг мөн. Үүнийг хаацайлбал монгол улсад хууль, төрийн ялзрал, доройтол явагдсныг дэлхий нийтэд бодитоор харуулах болно.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Хууль зүйн сайд Ц.Нямдорж нар 60 тэрбумын хэрэг хоосон яриа биш болохыг нотлож байсан. Одоо УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбумын хэргээр” УИХ нээлттэй сонсгол хийхийг уриалж, М.Энхболдыг ёс зүйн хариуцлагаа хүлээхийг шаардсан билээ.
Нам дамнасан 60 тэрбумын бүлэглэл 6 дугаар сарын 30-ны орой Моннис компанийн Тотал гэх байшинд цуглаж, Ц.Элбэгдорж тэдэнд “сүүлчийн хүчээрээ дайрч, өөрсдийгөө авран хамгаалахыг” тушаасан гэх мэдээлэл наадмын өмнөхөн цацагдлаа. /Эх сурвалж: эндээс харна уу/
60 тэрбумын бүлэглэлд хуулийн хариуцлага хүлээлгэж, шударга ёсыг сэргээхэд монгол хүн бүрийн оролцоо шаардагдах чухал үе ирээд байна. Монголчууд аа, ирээдүйнхээ төлөө, шударга нийгмийн төлөө нэгдэн нягтарцгаая.
Эх сурвалж: dorjzodov.org