БНХАУ-ын Шантоу хотын захирагчийн гэрээс хууль сахиулагчид 140 сая юань илрүүлжээ
Хятад улс авлигын эсрэг тэмцлээ үргэлжлүүлж Гуандун мужийн Шантоу (Shantou) хотын захирагч Цай Жунгийг (Cai Zhong) баривчилжээ. Тус хот нь 5 сая иргэнтэй бөгөөд Хятадын стандартаар дундаж хотод тооцогддог юм. Цагдаагийн албан хаагчид захирагчийн орон гэрт нэгжлэг явуулсаны үр дүнд 140 сая юань нуусан байсныг илрүүлжээ. Энэ нь 21 сая ам.доллартай тэнцэх мөнгө бөгөөд хотын захирагчийн 1600 сарын цалинтай тэнцэх хөрөнгө юм. Тус хөрөнгийг улсын орлого болгосон бөгөөд Цай Жунг насаар нь хорих эсвэл бүр цаазлаж магадгүй байна.