Машин татдаг шар өнгөтэй татлагыг сандарсан үед олон юманд хэрэглэж болно оо. Хөдөө явж байхад аль юманд, ямар хэрэгцээ гарахыг тэр гэхэв.
Булганд айлд очоод байтал бүүр хөдөөнөөс таньдаг ах хүү ирлээ. Орой нь морио аргамжих гэтэл юм байдаггүй. Тэгснээ ах хүү их сэргэлээээн, чамд л татлага байх ёстой, тэрийгээ гаргаад ир гэж байна. 8 тоннын даацтай, 9 метр урттай татлагаа гаргаад өгтөл нээг их сайхан маасайтал инээснээ аваад гарлаа.
Удахгүй орж ирснээ:
Морь аргамжихад ёстой сайхан эд байна
гэж авч байна. Маргааш өглөө нь татлагаа цэвэрлээд багаажиндаа хийгээд авсаан.
- Татлага хойно байхад хэрэг болох юм бас гарнаа. Намар оройхон идшинд гарсан юм. Миний машин дээвэр дээрээ ачаатай л даа. Хоёр үхэр ачих байтал 3 болчихлоо. Нэгийг нь дээрээ ачих нь дээ. Юугаар баглах уу, ойлгомжтой, нөгөө л татлага. Үхрийг минь гээлгүй авчирсан татлага чамдаа баярлалаа.
- Ноднин билүүдээ, эхнэр хүүхдүүдтэйгээ Туулын эрэгт 2 хоносон юм. Хотоос нэлээн холхооон. Гэтэл эхнэр халтираад гол руу уначихгүй юу. Хувцсаа хатаах юм боллоо. Багаажнаас татлагаа гаргаж ирээд машин мод хоёрын дунд сайхан хэц хийж өглөө. Хөөрхий минь, баярлаад л хувцсаа өлгөөд хатаасан сан.
Татлага ер нь л хэрэгтэй эд байна лээ шүү.
Эх сурвалж: cardoctor.mn