Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсэгт байрладаг Пухан хотын цэргийн баазад мягмар гарагт нисдэг тэрэг осолдсон тухай орон нутгийн засаг захиргааны төлөөлөгч мэдээлснийг “Синьхуа” агентлаг уламжлав.
Орон нутгийн цагаар 16:45 цагт өмнөд Кёнсандо мужийн Пухан хотын усан цэргийн баазын нисэх онгоц хөөрөх, газардах зурваст нисдэг тэрэг осолдсон бөгөөд ослын газар руу аврах албаны ажилтнуудыг илгээгээд байгаа аж.
Гал унтраах ангийн мэргэжилтнүүдийн мэдээлснээр, нисдэг тэргэнд явсан гурван хүн харамсалтайгаар амь үрэгджээ.