"Airbus” компани нарны эрчим хүчээр ажилладаг нисэх онгоцыг хөгжүүлнэ
Хэдэн долоо хоногийн турш, агаар мандлын өндөрлөг хэсэгт нисэж чадах нарны эрчим хүчээр ажилладаг нисэх онгоцыг Европын “Airbus” корпораци бүтээнэ.
Уг нисэх онгоц нь арилжааны нисэх онгоцны хөдөлгөөн болон цаг агаарын таагүй нөхцөл байдлаас зайлсхийхийн тулд агаар мандлын өндөрлөг хэсгээр нисэх ажээ.
Их Британийн Батлах хамгаалах яамны хөрөнгө оруулалтаар алсын зайнаас тандах чадвартай “Зефир” онгоцыг зохион бүтээсэн хэдий ч “Airbus” корпораци энэхүү нисэх онгоцыг харилцаа холбооны чиглэлээр мөн хөгжүүлэх зорилготой байна.
“Зефир” онгоцыг хэдэн жил туршилт хийсний дараа Фарнборо хотод үйлдвэрлэж эхлэх бөгөөд уг онгоцны зохион бүтээгчийг тодруулсны дараахан нээгдсэн “Kelleher” байгууламж нь жилд 30 хүртэлх тооны ийм нисэх онгоц үйлдвэрлэх хүчин чадалтай ажээ.
Өдрийн цагаар нарны эрчим хүчээр ажиллаж, шөнийн цагаар нарны гэрлээс хураасан эрчим хүчээрээ ажиллах горимтой “Зефир” нисэх онгоц ямар ч түлш ашиглалгүй 336 цаг 22 минут 8 секунд нисэж гайхалтай дээд амжилтыг тогтоосон билээ.
“Airbus” корпораци уг онгоцны хамгийн сүүлийн “Зефир Эс” загварыг АНУ-ын Аризона муж улсын тэнгэрт туршиж, 2010 онд 14 хоног агаарт нисэж тогтоосон өөрийнх нь дээд амжилтыг 30 хоног болгон ахиулах зорилготой байна.