Хөлбөмбөгийн ДАШТ-д түрүүлсэн Францын шигшээ багийн хамгийн залуу довтлогч Килян Мбаппе (Kylian Mbappé) тус тэмцээнээс олсон бүх орлогоо сайн үйлсийн санд хандивлахаар болжээ.
Мбаппе ДАШТ-ий тоглолтод гарах бүртээ 20 мянган еврогийн урамшуулал авч байсан аж. Мөн үүн дээр долоон тоглолтод оролцож дөрвөн гоол оруулсаны урамшуулал, дэлхийн аварга болсоны урамшуулал нэмэгдээд нийтдээ 490 мянган еврог хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг биеийн тамир спортод хамруулах сайн үйлсийн аянд хандивласан байна.
Тэрбээр “Эх орныхоо төлөө талбайд гарсныхаа төлөө мөнгө авах ёсгүй. Харин ч нэр төрийн хэрэг байх ёстой” хэмээн хэлж байсан юм.
Дашрамд дурьдахад 2018 оны ДАШТ-ий шилдэг залуу тоглогчоор Мбаппе нар шалгарсан юм.