Меланиа Трамп "Gucci"-гийн хүрмээр гангарав
Хельсинк хотод өчигдөр болсон Д.Трамп, В.Путин нарын дээд хэмжээний уулзалтад АНУ-ын тэргүүн хатагтай Мелани Трамп оролцсон. Финландын ерөнхийлөгч Саули Нийнистё тэргүүн хатагтай Женни Хаукио нар хоёр улсын удирдагчийг хүлээн авч уулзсан юм. Энэ үеэр тэргүүн хатагтай Меланиа Трамп тод шар өнгийн "Gucci" брендийн хүрмээр гангарсан байв. Тус хүрэм нь 3700 ам.доллар буюу 9 сая төгрөгийн үнэтэй аж. Бүсэндээ эрвээхийн чимэглэлтэй байсан нь зуныг санагдуулж байв.