Хавай арал дээр орших Килауэа гэх галт уул сэрж, халуун хайлмаг нь орон нутгийн иргэдийг заналхийлж эхэлсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Халуун хайлмаг ойролцоох голд нэвтэрсэн байна. Уг байгалийн гэнэтийн үзэгдлийг улмаас уг голд жуулчдыг тээвэрлэн явж байсан усан онгоц аюулд өртжээ.
Жуулчдыг тээвэрлэн явж байсан дөрвөн усан онгоц халуун хайлмагны улмаас осолдсон байна.
“Уг үйл явдлын улмаас 23 хүн бэртсэн” талаар албаныхан өгүүлээд “Бэртсэн хүмүүсийг яаралтай эмнэлэгт хүргэсэн” хэмээн мэдэгджээ.
Халуун хайлмаг өндөрт оргилж, улмаар усан онгоцнуудын дээврийг шатаасан гэнэ. Килауэа галт уул өнгөрөгч тавдугаар сард сэрж, иргэдэд их хэмжээний хохирол учруулсан юм.