Гурван насны хямрал

Гурван насны хямрал

Хүүхэд гурван нас хүрлээ. Тэр өмнөхөө бодвол их зөрүүд, уцаартай болж эхэлнэ. Шалан дээр тэрийж хэвтэх, хөлөө дэвслэх, гараа элгэндээ тэвэрч, хөмсгөө зангидаж суух зэрэг нь энэ насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд танил болсон байх. Аав, ээж нар хүүхдийн энэ өөрчлөгдөж буй зан байдалд их санаа зовж, бас нөгөө талаар бухимдаж байдаг. 

Энэ удаад бид 3 настай хүүхдэд тохиолддог, магадгүй хүүхэд насны бусад хямралыг бодвол илүү хурц, тод илрэлтэй энэхүү хямралын талаар толилуулж байна. 

Балчир наснаас хүүхэд насны дараачийн үед шилжих шилжилтийн энэ зааг дээр хүүхэд тархинд явагдаж буй хөгжилтэй холбоотойгоор бие даасан, танин мэдэхүйн сонирхолтой, ялангуяа өөрийгөө бусдаас ялгаж, өөрийн “БИ”-г мэдэрч эхэлдэг. Үүний зэрэгцээ хүүхэд өөрөө ч сайн ойлголгүйгээр зан байдал нь эрс өөрчлөгдөж ирдэг.

Энэхүү өөрчлөлт нь 7 шинж тэмдгээр илрэх ба сэтгэлзүйчид үүнийг “7 гайхамшиг” гэж нэрлэсэн нь бий. Эдгээрийг товч дурдъя:

1. Хүүхдүүд эрс шийдэмгийгээр эцэг эхийн хүсэлтэнд “тийм”, эсвэл “үгүй” гэж хэлдэг. Үүнээс гадна “би хоол идмээргүй байна”, “би одоо унтмааргүй байна” г.м.-ээр эсэргүүцэл илэрхийлэх нь олширдог. Үүнийг эсрэгшлийн шинж гэх ба энэ зан байдал нь яваандаа бусадтай харилцахдаа өөрийн үзэл бодлыг илэрхийлж сурах эх үндэс нь юм. 

2. Эцэг эхийн хэлснээс зориуд зөрүүдэлдэг. Жишээ нь, хоёулаа гадаа гаръя гэхэд үгүй, гарахгүй гэнэ. Тэгвэл гэртээ тоглох уу гэхэд гэртээ ч байхгүй г.м. Зөрүүдэлж буй энэ үйлдлийн цаад шалтгаан нь санаачлагыг өөрөө биш, том хүн гаргаж байгаад оршдог. Энэ нь дургүйцэхээр зүйл биш, хүүхэд өөрийн “Би”-г бүтээж байгаагийн илрэл.

3. Хэдэрлэж, зарим үед эцэг эхийнхээ өөдөөс сөргөөцөлддөг. Өмнө нь зүгээр л хийдэг байсан зүйлүүдээсээ гэнэт татгалзаж эхэлдэг. Усанд орох дуртай байснаа дургүй болох, “би яагаад заавал усанд орох ёстой юм” г.м. зан ажиглагддаг. Энэ зан байдал нь хүүхэд бие даасан болж байгаагийн эхлэл. 

4. Хүүхэд их зоргоороо, өөрийн дураар аливааг хийх гэдэг. Энэ насыг “би өөрөө” нас гэж судлаачид нэрлэсэн байдаг. Учир нь өөрөө хийж чадах ч бай, чадахгүй ч бай, бүх л зүйлийг өөрөө хийх гэж оролддог. Мөн үүний зэрэгцээ бардам байдал ажиглагддаг. Тэд өөрсдөө хийж чадахгүй, бас томчуулыг гуймааргүй байдаг… Энэ байдал нь хүүхэд аливаад суралцах, санаачлагатай байх үндэс нь юм.

5. Хүүхэд бусадтай зөрчилдөж, үймээн самуун дэгдээдэг. Хэрвээ доороо дүүтэй бол бүр ч сахилгагүйтдэг. Таны хайр халамж шаардлагатай байна гэсэн үг. 

6. Бүхнийг захирах гэнэ. Үүний цаад шалтгаан нь “би энд гол хүн нь” гэсэн бодол. 

7. Гэр бүлд тогтсон журам, биеэ авч явах хэм хэмжээ зэргийг үгүйсгэдэг. Тоглоомоо эвдэх, хаях гээд л. 

Дээр дурдсан зан байдалд та санаа зовох хэрэггүй. Зарим эцэг эхчүүд хүүхдээ буруу хүмүүжилтэй болж байна гэж бухимддаг. Харин ч эсрэгээрээ энэ бол таны хүүхдийн хөгжил хэвийн явагдаж байна гэсэн үг. 

Энэ үед нь яаж харьцах хэрэгтэй вэ?Монголчууд хүүхдээ “даруулгатай” өсгөхийг эрхэмлэдэг. Хайр нь дотроо, хал нь гаднаа гэсэн зүйр үг ч байдаг. Энэ хямралын үед харин ямар ч сүрдүүлэг, загнах, тушаах хэрэггүй. Хүүхдийн бие даасан байдал, зөрүүд занг хүчээр нь дарах нь хүмүүжлээр доголдох том шалтгаан болно. 
Хүүхэд өөрийн том болж байгааг энэ насанд анх удаа ухамсарладаг. Бас бусдаас өөрийг нь хүндэтгэхийг хүсдэг. Энэ зан байдал эцэг эхчүүдэд дараатай санагддаг боловч үнэн хэрэгтээ хүүхдүүд илүү ядарч байдаг. Тэд юу болоод байгааг мэдэхгүй, мөн өөрийн сэтгэл хөдлөлөө зохицуулах чадваргүй байдаг. 

- Тэвчимгүй зан байдал гаргахад нь аль болох тайван ханд. Мөн өөрийн зөв гэж итгэлтэй байгаа үедээ хатуу байр суурьтай байж болно.

- Харилцах арга барилаа өөрчил. Түүнийг том хүн /бараг л/ болсон гэдгийг хүлээн зөвшөөр. Түүний үзэл бодол, бие даах гэсэн хүслийг хүндэтгэ. Хүүхэд аажмаар өөрийн бодлыг зөв илэрхийлдэг болно. 

- Сонголт санал болгож бай. Хоеулаа шатаар буух уу? Эсвэл лифтээр буух уу? г.м.-ээр. өөрөөр хэлбэл бие даан шийдвэр гаргах боломж олгож байх нь зүйтэй.

- Шаардалгүйгээр, тусламж гуйж бай. Жишээ нь, зам хөндлөн гарахдаа миний гараас хөтлөөч, тэгэхгүй бол ээж нь айгаад байна г.м.

- Болохгүй гэсэн шаардлага аль болох цөөн байх нь зөв. Үүнийг эелдгээр хэлэх, мөн эцэг эх 2 хоорондоо санал нэг байх нь хүүхдэд илүү нөлөөлдөг. Ээжийн болохгүй гэсэн зүйлийг аав болно гээд байвал хүүхдэд буруу үлгэр дуурайл болно.

- Хүүхэд өөрийхөөрөө зүтгээд байх үед нь юуны өмнө хүүхдийн аюулгүй байдалд анхаарал тавих хэрэгтэй. Бие даан, өөрийхөөрөө шийдэх боломж олго, мөн хийж чадахгүй зүйлд нь туслах, зааж сургах нь үр дүнтэй байдаг. 

Эцэст нь хэлэхэд энэ хямралын үед эцэг эх хэдийчинээ зөв хандана, төдийчинээ богино хугацаанд хүүхэд өөрийгөө илэрхийлж сурдаг. Харин эсрэгээрээ бухимдаж, уурлаж загнах, өөрийнхөөрөө байлгах гэж зүтгэх нь хүүхдийг бие даасан бус, өөрт итгэлгүй, мөн том болоод баярлах, гомдох гээд бүхий л үедээ бусдаас хамааралтай нэгэн болгоход хүргэдэг.

Эх сурвалж: must-setgelsudlal.blogspot.kr  Б.Цолмон

4
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419