АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Их Британид хийсэн айлчлалын үеэр сэтгүүлч Пиерс Моргантай хийсэн ярилцлагадаа 2020 онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр "Тиймээ, бүгд л намайг хүсч байна шүү дээ. Намайг ялах хүнийг ардчилсан хүчний намаас би лав олж харахгүй байна" гэж мэдэгджээ.
Айлчлалынхаа хүрээнд Трамп Хатан хаан Элизабеттэй цай ууж, Брекситын тухай ярилцжээ. Бүгд л энэ асуудлыг хялбархан юм шиг бодсон боловч эсрэгээрээ байсан. Түүний зөв. Энэ бол ээдрээтэй асуудал. Хэн ч ийм ярвигтай болно гэдгийг төсөөлөөгүй байх. Одоо юу болохыг харж л байя хэмээн Доналд Трамп өгүүлжээ. Түүнээс 92 настай Хатан хаан Элизабетын тухай сэтгэгдлийг нь асуухад “Тэр бол үнэхээр гайхамшигтай бүсгүй. Ухаалаг бас үзэсгэлэнтэй. Тэр бол онцгой” гэж хариулжээ. Европт болсон НАТО-ийн чуулга уулзалтын үеэр Трамп Герман улс яагаад эрчим хүчээр ОХУ-аас хараат байгааг асууж, мөн Их Британийн Ерөнхий сайд Тереза Мейгийн хэрэгжүүлж байгаа Брексит стратегийг шүүмжилсэн боловч хожим нь Ерөнхий сайд Тереза Мейгээс уучлалт хүсч 2019 оны гуравдугаар сард Их Британи улс Европын холбооноос гарах үед худалдаа наймааны түншлэлийн гэрээ байгуулна гэдгээ амлажээ