Сүсэгтэн олон үүнийг уншихыг хориглоно!!!
Үзмэрч юм уу, бөөгөөр эхлэн ажиллагсдад зөвлөгөө өгмөөр байна. Гадуур маш олон үзмэрчид, бөө нар байгаа боловч туршлага дутан паакталж нэр баасдаад байна. Хүний л амьдрал шүү дээ. Орлогоор битгий тасраасай, амьдрал нь дэвжиж дээшлээсэй гэж бодох л юм бас.
За гэрийн үүдээр 25-аас дээш насны хүүхэн орж ирвэл эрхиэ эргүүлж үлээж байгаад өрөөсөн хөмсгөө өргөж, “Чиний тэр авахуулсан хүүхэд чинь л ёстой чамд төрөх учиртай хүүхэд байж дээ хөөрхий. Гэхдээ зүгээрээ эргэж төрөх л юм байна” гэж наа.
-Яанаа би обоортод оржоогоогүйшдээ! гэж цаадуул чинь цусгүй алж мэднэ. Тэхийн бол хөмсөгөө аймшигтай зангидаад:
-Дуу чи. Би ирээдүйг чинь ярьж байна!!! Гэж архирах хэрэгтэй. Хэзээ нэг цагт чиний үг биелнэ.
Ер нь бол бүх юм амархан. Зоригтой л байх хэрэгтэй. “Зурхайч нар зоригтой бол зуснууд чацга алдана”.
Тавь гарсан авгай нар ороод ирвэл, “шээс чинь их өтгөн гарчугаа биз?” гээд нүд рүү нь цоргиж хар. Тэд бөнжгөнтөл толгой дохино. Тэгэнгүүт нь “тэгнэ” гэж баталгаажуулаад, “май энийг тойгны шөлөөр даруулж уу” гээд боодолтой тангаа чулуудах хэрэгтэй. Танг хүнсний захаас авсан арвайн гурилыг нэг цайны халбага доозоор цаасанд боох замаар бэлдэнэ. Тэд аймхай байдаг болхоор сайн загна. Ташуурдсан ч болно. Хүссэнээ хийлгэж, чихэн дэх ээмгийг нь ч гайд гаргахад болохгүй гэх газаргүй.
Үйлчлүүлэгчдийг ангилах хэрэгтэй. Аймхайдуу амьтдыг бол нүүр лүү нь нулимсан ч болно. “За наадах чинь эм” гэж хэлээд л үргэлжлүүлэн санаанд орсон бүх дүвчин юмаа хийгээд суугаад байж болно. Ер нь бүх хүнийг анхан шатны шинжилгээгээр л үнэлнэ. Жишээ нь, эхнэр нөхөр хоёр ороод ирлээ гэхэд шоогоо хаянгаа нөхрийнх нь царайнаас хэр хүнд гар болохыг нь тооцоолно. Хүнд гарын нөхөр байвал, “за нөхрийн чинь хөл нэлээн хөнгөн байх чив ээ” гэж хэл. Эхнэр нь бушуухан засал хийлгэхийг хүсэх ба төлбөрийг хэд гэх нь энэ удаа чиний хэр хүнд гар болохоос хамаарна. Нөхөр нь томоотой нөхөр харагдхым бол “танай гэрийн ноён нуруу сайхан байна өө, нэг жаахан л засал орчвол зүгээр байна” гээрэй.
Дөч гарсан эрчүүд орж ирвэл шууд л, “цус өтгөн байна” гэж хэлнэ. “Анхан шатны шинжилгээгээр” нүүрэнд нь чамайг бүрэн зөвшөөрч буй тэмдэг мэдэгдвэл цаашаа дуртайгаа бураарай. Буралтанд, “элэг хатуурч байна, муу цус хуралдсан байна, цөс чинь нугарчихаж...” гэх мэт хязгаар үгүй. Тэгээд эцэст нь “архиа тааруулж уу!” гээд нэг зандарчвал зүгээр.
-Би уудаггүй шдээ гэж солиорвол, “харин тэгээд яачаав, тааруулаад бага багаар уу гэж байна би! Тэрийг чинь огт уухгүй байж болдоггүй юм бас” гэж аргална.
Ер нь иймэрхүү эрчүүдийг элгэн дээр нь фокуслаж ярихад зүгээр шүү. “Шарласымаа даа?” гэж асуухад баараггүй хунина.
-Шарлаагүй гэх юм бол “тэгээд энэ элэг юуныхав?” гэж хөмсгөө зангидан эрүүгээ маажна. Цаадхаас чинь, “Жаахан амсчдын, тэрнийх юм болов уу” гэсэн хариу л ирнэ дээ. Тэхэд нь “тэгнээ тэр, тийм байна. За энийг өглөө орой 20 грамм цагаан архиар даруулж уу!” гээд тангуудаасаа хэдийг шидий шүү дээ.
-Өглөө машин барьдымаа, яахуу? Гэвэл “өө буцалсан усаар даруулчих, зүгээр” гээд л болоо.
Ерөөсөө уудаг ч гүй, шарлаа ч гүй эр монголоос хэзээ ч олдохгүй тул зоригтой бай. Үнэхээр гараад ирвэл яанаа гэж айжийнуу. Битгий ай, цаана чинь тос өөх гэсэн сайхан юм байгаа. “Өөх тос их иддиймаа даа...” гээ л болоо.
Тэр виз хүсэгчдэд элчингийн үүдэнд цацах шороо сайн зараарай. Шороог дуртай газраа явган сууж сарвуугаараа утган авч гялгар хүүхдийд хийх маягаар бэлдэнэ. Будаа ч бас зар. Будааг дээр тан яаж бэлдсэний адилаар бэлдэнэ. Элчингийн газар нь монголд байдаггүй бол тэр зүг рүү гээ харж цацах учиртай юм шүү. Гэх мэтээр эд хэрэглэлүүдийг янз бүрээр бэлдэж зарна. Зарна ч гэж дээ үзүүлэх төлбөрт нь л багтааж “зүгээр” өгнө л дөө.
Засал хий. Навсгар даавуу шуувуу уясан модоор зод наадуулаа. Нүдээ аниа л гараа хавсраад суугаад байгааг нь хараад инээчив хажууд нь. Тэсэлгүй инээчихвэл одоо, “аа чиний визээ аваад явж байгаа чинь нүдэнд харагдаад аа” гэдиймүү нэг юм зохиож нухы шүү. Тэгээд гарахад нь хэлэх эцсийн бөгөөд хамгийн найдвартай нэг үг бий: “хөөцөлдөлгөө л мэдхийм байна даа...!”. Үхсэн виз нь гаруул тэр л биз, гараагүй хэл ам удаад байвал дутуу хөөцөлдсөн л байгаа биз.
Мэс засалд хүн оруулах гэж байгаа улсууд их ирнэ. Хүнийх нь биеийг асуугаад үхлийн ирмэгт тулчаагүй л бол сар мараар шууд хойшлуул. “Юу гэсэн үгэв та нар. Яахлээрээ ийм хүнийг одоо биенд нь мэс хүргэж байдын. Өвлийн эхэн сарыг хүлээ. Тэгээд ахиж ирж засал юмы нь хийлгэ” гээ л хөөгөөд гаргана шүү дээ. Мэс засал нь амжилттай болчуул цаадуул чинь эмчид биш үзмэрчид л баярлаад барахгүй, бүх юмаа зориулахаас буцахгүй болно. Харин мэс заслын үеэр хүн нь эрсэдвэл, “та нар миний хий гэснийг бүрэн хийгээгүй л байна даа” гэж хэлэх хэрэгтэй. Тэднүүс баталгаатай бүрэн хийгээгүй байдаг юм.
-Яг бүрэн хийсэншд! Гэж хэл ам удаад байвал, “та нар чинь бүгдээрээ сүсэглээгүй юм байна шдээ” гэж хариуг нь барих хэрэгтэй. Тэгэнгүүт л хэн нэгнийх нь царай барайгаад бусад руу гаа өрөвдөлтэй хараад явчна.
За хэлэх юм маш их байгаа ч зав муутай байна би. Гадаа үзүүлэх хүмүүс оочирлоод. Эхний ээлжинд эднүүсийг цээжлээд хэрэглэж бай за юу та нар. Гол нь хүмүүст амаа таглуулж болохгүй. Бүх үгэнд нь хариутай байх вариантууд бодож олцгоо.
Хэдүүлээ хэдэн малынхаа буянд сайхан амьдарнаа...
За тэгээд ирж засал хийлгэж зам мөрөө ариутгуулна биз...
Эх сурвалж: Facebook