Үндэсний баяр наадмын шинэ журмыг танилцууллаа
Үндэсний Баяр наадмыг зохион байгуулах хорооны хурлаар баталсан, Үндэсний их баяр наадмын бөх, харваачдад сэргээшийн шинжилгээ хийх журмын төслийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүн, Үндэсний бөхийн салбар хорооны дарга Г.Баясгалан, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүн Ч.Насанбат нар танилцууллаа.
Уг журмыг хуралдаанд оролцсон бүх гишүүдийн саналаар баталсан байна.
Баяр наадмын бөх, харваачдад шинжилгээ хийх журмыг бөхчүүд, харваачдад бэлтгэл хийж байгаа галуудаар явж танилцуулах ажлыг зохион байгуулахыг Ч.Насанбат, Г.Баясгалан нарт даалгах, Үндэсний бөхийн барилдаанд Допингийн эсрэг үндэсний төвийн 2017 онд авсан шинжилгээнд эерэг дүн гарсан, өгөхөөс татгалзсан зэрэг зөрчил илэрсэн нэр бүхий бөхчүүдийг барилдуулахгүй, бүртгэхгүй байх мөн үндэсний бөхийн барилдааныг дэг жаяг, ёс журмын дагуу маргаангүй, шударга зохион байгуулахыг Г.Баясгаланд үүрэг болгох зэрэг журмыг голлон танилцууллаа.