Японы баруун өмнөд нутагт ширүүн бороо орсны улмаас үер болж, хөрсний гулгалт үүссэн ба аврах албаныхан үерт боогдсон хүмүүсийг аврах, сураггүй алга болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагааг явуулж байна.
Японы Цаг уурын албанаас Окаяама, Хюго, Киото хотуудад яаралтай сэрэмжлүүлэг хүргүүлжээ. Тус албаны мэдээлснээр, эдгээр хотуудад урьд өмнө орж байгаагүй хүчтэй бороо орсон байна.
Маш олон орон сууцны байшин үерт автаад байгаа тул зарим оршин суугчид аврах албанаас тусламж хүссэн байна. Наад зах нь 60 гаруй хүн живсэн талаар цагдаагийн алба мэдээлээд байна. Замын нөхцөл байдлыг шалгахаар явсан Фүкүока мужийн 3 албан хаагчтай холбоо тасарчээ. Нэг хүүхэд болон насанд хүрсэн 2 хүн байшинтайгаа үерийн усанд урссан байна.
Олон мянган орон сууцны байшин тоггүй болоод байгаа бөгөөд ширүүн бороо цаашид хэдэн цагийн турш үргэлжлэн орох төлөвтэй байна гэж албаныхан анхаарууллаа.