Тусгаар тогтнолын үнэ цэнэ...

Тусгаар тогтнолын үнэ цэнэ...

Монгол Улсын мөнхийн эрхэм зорилго нь туурга тусгаар оршин тогтнох явдал бөгөөд тиймдээ ч төр засгийн бодлого үйл ажиллагаа монгол хүн бүрийн хүчин чармайлт үүнд чиглэгдэж байдаг.

  Улс орны тусгаар тогтнол гэдэг нь тэр бүр үндэстэнд олдоод байдаггүй, азаар биш заяагаар өгөгдөх Бурханы ивээл юм. Харь гүрний колонид хоёрзуун жил болж бараг устаж үгүй болдгийн даваан дээр хорин нэгэн онд арай чүү тусгаар тогтнолтойгоо залгасан бид энэ дэлхий дээр дахин шинээр мэндэлсэн Аавын хайрт удам залгах цорын ганц хүүтэй адил өсөн торнисоор нас сүүдэр маань 97 жилийг зооглож байна.

Монгол төр түмэн хэдэн мянган жил оршин тогтнохдоо Мандан бадрах,  Манжийн дарлалд ч орох гээд унаж босож явсан түүхтэй ч хорин нэгэн оноос хойш бид хэнд ч эзлэгдээгүй дарлагдаагүй боолчлогдоогүй авч үлдсэн тусгаар тогтнол маань бидний оршин тогтнох амин сүнс үргэлж дэвжин дээшлэхийн үндэс суурь мөн.

Хорин нэгэн онд бид тусгаар тогтнолоо гарз хохирол багатайгаар ганц шөнийн дотор олж чадсан бол өнөөдөр уйгур курд палестинчууд эхийн хэвлийд дунших хүүхэд мэт энэ дэлхийн хэвлийгээс амьд төрөх эсэхээ мэдэхгүй зуун жил тусгаар тогтнолынхоо төлөө тулалдан  байлдаад ч авч чадахгүй байгаа нь Баруун, Зүүн нь, Орос, Америк нь ч ялгаагүй тэднийг зөвхөн өөрсдийн явцуу эрх ашгаа гүйцэлдүүлэхэд ашиглаа л хаядагтай холбоотой.

Харин бидний ахмад үе маань ардын хувьсгалаар олсон шинэ эмзэг тусгаар тогтнолоо баталгаажуулах гэж дөчин жил нойр хоолгүй зүтгэж, түүний дотор Алтайн нуруунд алалцаж алтан амиа алдаж, Халх голд тулалдаж халуун цусаа урсгаж, Сталины дохио зангаагаар долоон зуун сүм хийдээ ламтай хүйтэй шатаан байж асар их үнэ цэнээр баталгаажуулж,  албан ёсоор 1961 онд НҮБ-д элсэж дэлхийн бүх улсаар хүлээн зөвшөөрүүлж чадсан юм.

Өнөөдөр бид Монгол Финланд Куба зэрэг олон улс түмнийг дарлалаас чөлөөлсөн хорьдугаар зууны дэлхийн коммунизмыг харааж ерөөх ч яахав, харин хойч үедээ тусгаар тогтнолыг асар үнэ цэнээр авчирсан ахмад үе, үндэсний лидерүүддээ талархаж нэр төрийг нь сэргээж хөшөө дурсгалыг нь мөнхжүүлж, залуу хойч үеээ эх оронч үзлээр хүмүүжүүлж тусгаар тогтнолоо сахин хамгаалж авч явах нь хамгаас чухал.  

Ямартаа ахмад үе маань “Асар их үнээр олсон аз жаргалаа хайрлаж яваарай” хэмээн захиж, дуугийг нь хүртэл биднээр жар далаад онд сумын бага сургуулийн дотуур байрны оройн тоон дээр үдэш бүр дуулуулж сургаж байсныг би тод санах юм.

Бид Хүннү Сүннү хоёр гурван мянган жил гэж цээжээ дэлдэлгүй л яахав, харин энүүхэн хорин нэгэн онд олсон бидний тусгаар тогтнол ямар утга учир үнэ цэнэтэйг гүнзгий ухаарч түүнийгээ нүдний цөцгий мэт хайрлаж, үеийн үед Монгол Улс оршин тогтнох нь төрийн өндөрлөг, түүнд ажиллагсад, монгол хүн бүрийн эрхэм зорилго төдийгүй аливаа зөвийг дэмжиж түгээж соён гэгээрүүлж байх нь зүйд нийцэх болов уу. Нийт үндэстний ядаж арваны нэг нь зөв байж, тэдгээрээс улс орны ганц ч болов зөв лидер төрж үндэстнээ залуурдаж байваас тухайн үндэстэн наанадаж зуун жил оршин тогтнох хамгийн доод шалгуур гэсэн бичигдээгүй хууль ч бий гэх.

Дээр үед бидний мэдэх арабын ертөнцөд Вавилон хэмээх дэлхийн хүчирхэг гүрэн байж омог бардам ч, ухаан мунхаг эзэн хаан, үйлс урагшгүй эрхэлсэн түшмэд, өнгө мөнгөнд баригдсан Вавилон хотын суугчдаасаа болоод ганцхан шөнийн дотор хоёр хөршдөө дундуураа тас татагдан хуваагдан эзлэгдэж бүрмөсөн сөнөж байсан түүх байдаг. Вавилон гүрэн газрын хөрснөөс үүрд арчигдаж, тухайн үедээ дэлхийн хамгийн баян тансаг үзэсгэлэнт гэгдэж байсан нийслэл хотынх нь тууринд өнөөдөр зөвхөн уйл шар шувуу үнэг хярс цөөвөр чоно л үүрлэх болтлоо гэсгээгдэж. Өнөөдөр бидний нүдэн дээр үнэн юм үгүйсгэгдэж харин худал хуурмаг бүхэн авилга хахууль шударга бус явдал хүчрэгдэхээ больсон улс орон, тухайлбал Гайти Номхон далайн арлууд дээр уул хад нурж газар хөдлөж хэдхэн хормын дотор зуу зуун мянгаараа хүмүүс газар доогуур орж дайн дажинд нэрвэгдэж байгаа нь “Yнэнийг умартваас, чулуу ч хашгирна” гэдэг л болж байгаа байх. Харин бидэнд Сингапур Солонгос Голланд шиг цэцэглэн хөгжих боломж бий.

 

ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

95
таалагдаж байна

15
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419