Хойд Солонгос цөмийн зэвсгээсээ бүрэн ангижрах бодолтой байгаагаа дахин нотолжээ
Хойд Солонгстой хийж буй яриа хэлэлцээнд ахиц дэвшил гарч байна хэмээн АНУ-ын засгийн газар үзэж байгаа хэдий ч ХойдСолонгосын эрх баригчдын эсрэг хориг арга хэмжээний горимыг зөөлрүүлэх бодолгүй байна гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео Япон болон Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайд нартай хийсэн гурван талын яриа хэлэлцээний дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр цохон тэмдэглэжээ.
“Хойд Солонгосын талтай бид үр бүтээлтэй яриа хэлэлцээ өрнүүлсээр байгаа ба цаашид ч үргэлжлүүлнэ. Хойд Солонгос цөмийн зэвсгээсээ бүрэн ангижрах бодолтой байгагаа дахин нотоллоо. Тус улсын цөмийн зэвсгийн нөөцийг шалгах бүрэн боломжтой байдлаар бүрэн устгахад чиглэсэн дараагийн алхмуудын талаар бид тогтож ярилаа” гэж Помпео Хойд Солонгост хийсэн яриа хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэхдээ онцолсон байна.
Түүний мэдээлснээр, “Пуужингийн хөдөлгүүрүүдийн туршилт явуулдаг сургуулилтын талбайгаа устгах талаар өмнө нь хүлээсэн үүрэг нь хүчин төгөлдөр хэвээр байгааг Хойд Солонгосын эрх баригчид мөн нотолсон” ажээ.