Мексикийн шинэ Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолдоо Д.Трампыг урина
Мексикийн шинээр сонгогдсон төрийн тэргүүн Андрес Мануэль Лопез Обрадор ирэх арванхоёрдугаар сард болох Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолдоо АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг урина хэмээн пүрэв гаригт мэдэгдсэнийг “Синьхуа” агентлаг уламжлав.
“Мексик улсын АНУ-тай тогтоосон харилцаа онцгой чухал ач холбогдолтой” хэмээн Лопез Обрадор хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа онцлон тэмдэглэсэн байна.
“Бид Д.Трампыг тангараг өргөх ёслолдоо урина. Манай хоёр улс хил залгаа оршдог найрсаг харилцаатай хөрш орнууд төдийгүй худалдаа, эдийн засгийн нягт холбоо харилцаатай билээ. Бид хөгжлийн төлөө хамтран ажиллахыг эрхэмлэдэг” гэж тэрбээр нэмж хэлжээ.