“Аум Шинрикё” (Aum Shinrikyo) хэмээх шашны гаж бүлгэмийн итгэгчид 1995 онд Японы нийслэл Токиогийн метронд алан хядах ажиллагаа явуулж 13 хүний аминд хүрч, 200 гаруй хүнийг гэмтээж байсан билээ. Удалгүй тус бүлгэмийн удирдагч Сёко Асахара (Shoko Asahara) тэргүүтэй таван номлогчийг баривчилж Асахарад цаазаар авах ял оноосон ч мөрдөн байцаах ажиллагаа сунжирсны улмаас ялын гүйцэтгэл хойшлогдоод байсан юм. Учир нь “Аум Шинрикё”-гийн зугтсан гурван лидерийн талаар Асахара болон бусад номлогчдоос мэдүүлэг авах хэрэгтэй байжээ. Тэгвэл уг мөрдөн байцаах ажиллагаа олон жилийн дараа дуусч Асахара тэргүүтэй долоон хүнийг өнөөдөр цаазаар авсан тухай "NHK" телевиз мэдээллээ. Тус үйл явдлыг мэдээлэхийн тулд Японы телевизүүд нэвтрүүлгийн хуваариа өөрчилжээ.
Сэтгэгдэл (-)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
-
Зочин ×Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
-
Зочин {[{ childComment.ip_address }]} ×{[{ childComment.text }]}{[{ childComment.like_count }]} {[{ childComment.dislike_count }]}
-
Бусад сэтгэгдэл ()
-
-
Бусад сэтгэгдэл ()