“Euro Аsia” олон улсын кино наадам зохион байгуулж байна
Киргизстан улсын Астана хотод 2018 оны долдугаар сарын 1-7-ний өдрүүдэд Евро Азийн олон улсын кино наадмыг 14 дэх удаагаа зохион байгуулж байна. Наадмын хүрээнд төсөл шалгаруулах уралдаан хоёр дахь жилдээ болж байгаа бөгөөд төслийг Евро Азийн улсууд дундаас шалгаруулна. Эхний шатанд 10 төсөл шалгарч үлдсэнээс, 1-2 төслийг шалгаруулж наадмаас санхүүжилт олгосон байна. Мөн уралдаант хэсгээс гадна уран бүтээлчид төслөө танилцуулах боломжтой байгаа нь хамтарсан бүтээл хийх боломжийг бүрдүүлж байна. Уг кино наадамд Монгол Улсыг төлөөлөн “А-Артист” продакшны захирал, найруулагч, жүжигчин Т.Алтантуяа оролцож бизнесийн хоёр төслөө танилцууллаа. Мөн “Дижитал агуулга” ХХК төслөө танилцуулсан байна.