АНУ-ын Вашингтон хотын иргэн 27 настай Ориана Гарсиа есөн настай хүүгээ төрсөн өдрийнх нь бялууг идсэний төлөө зодож аминд нь хүрчээ.
Гарсиаг хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн, хүн амины хэрэгт буруутгаж, 25 жилийн ял оноосон байна. “Fox17” сайтад мэдээлснээр, “Талийгаач Жак Гарсиаг сандал дээр гавлан, хоёр настай дүү охинтойгоо бялууг идсэн гэж сэжиглэснээр хэрэг эхэлсэн” гэв. Хүүг зодож, амьсгал хураахынх нь өмнө түргэн тусламж дуудсан боловч амьд үлдэж чадаагүй байна. Мөн хэрэгтний найз залуу болох Роберт Вилсонд 30 жил хорих ял оноосон аж.