Хөтлөгч Анхаагийн хурим нижгэр болжээ
“Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлгийн авьяаслаг хөтлөгч, жүжигчин Анхаа саяхан хуримаа хийжээ. Хэвлэл мэдээллийн эх сурвалжаас тодруулбал хөтлөгч залуу маань нэлээд хүүхэмсэг гэгддэг бөгөөд "МCS" группийн ерөнхийлөгч Ж.Оджаргалын нагац дүүтэй хайрын романс эхлүүлснээс хойш нам жим байх болсон. Тэгвэл хосууд маань хэдхэн өдрийн өмнө нижгэр хуримаа хийсэн байна. Тэдний хуриманд Монголын урлаг соёлын одод, биезнес эрхлэгчид зэрэг салбар бүрийн олны танил эрхмүүд цугларчэээ. Залуу хосууд нэг гэрт орж, “Будда Виста” хороололд шинэ байранд төвхнөсөн бөгөөд шинэ тавилгаа цуглуулж байгаа сурагтай. Шоу нэвтрүүлэгт одтой яваа хөтлөгч залуугийн гэргий болсон бүсгүй өмнө нь “ТБД Андууд”-ын Д.Тэрбишдагвын хүүтэй үерхэж, тэр байтугай сүй тавихаар ярилцсан гэгдэж байв. Хамтдаа наадамлан, халамжтай гэгч нь алхалж явсан нь одоогоос хоёр жилийн өмнөх явдал. Гэвч мөн л сүй тавихын даваан дээр хоёр тийш болсон гэнэ. Харин Анхаагийн хувьд “Никитон” хамтлагийн "Үүлэн үст дууны клипэнд тоглосон дүрээрээ олны танил болсон жүжигчин Мишээлтэй нэг хэсэг нэр холбогдож байсан ч мөн л хоёр тийш салсан юм.