Сураг алдарсан сургалтын төлбөр

Сураг алдарсан сургалтын төлбөр

Төгсөх ангийн сурагчид ЭЕШ гэсэн том давааг давлаа. Энэ жил 43 мянган хүүхэд шалгалт өгч, ирээдүйгээ шийдэх, амьдралын анхны алхмаа хийсэн юм. Энэ нь өмнөх жилүүдээс харьцангуй олон гэсэн үзүүлэлт гарчээ. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд дээд боловсрол олгох 96 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 75 нь хувийн өмчийнх. Энэ тоо нэг үе 200 гаруй байсан гэж бодохоор бид чанаргүй боловсролын “туршилтын туулайнууд” гэж хэлэхэд хэлсдэхгүй. Өнөөдрийн 96 гэсэн тоо ч гуравхан сая монголчуудын хувьд ахадсан тоо. Энэ жилийн хувьд олон хүүхэд сургуульд элсэх учир үүнийг дагаад сургалтын төлбөр нэмэгдэх вий гэсэн “айдас” нийгэмд болон эцэг эхчүүдийн дунд байна. Дөрвөн жил эцэг эхийнхээ халаасыг сэгсэрч, хайран цаг хугацаагаа дэмий үрж, мэргэжилтэй ажилгүйчүүдийн тоог нэмэх явдал өнөөдрийн нийгэмд олон байна. Дээд боловсрол эзэмшсэн мэргэжилтнүүдийн 70 хувь нь мэргэжлээрээ ажилладаггүй гэсэн судалгаа гарсан. Хэрэв жилийн 1.5 сая төгрөгийн төлбөртэй сургуульд сурсан бол багаар бодоход зургаан сая төгрөгөө салхинд хийсгэлээ гэсэн үг.

“ХҮҮХДЭЭ СУРГАХЫН ТУЛД 10 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ АВСАН”

Монголчуудын дундаж цалин хэд билээ. Эцэг эхчүүд хүүхдээ сургахын тулд ихэвчлэн цалингийн зээл авч, өнөөхөө хэд нугалан төлж, сөхөрч унахдаа хүрдэг. Гэтэл сургуулиуд боломж олдвол төлбөрөө нэмэх, төлбөр дутуугаар далимдуулж шалгалтад оруулахгүй, тухайн хичээлээ дахин төлбөртэйгөөр судал гэж дарамтлахаа хэзээ болих вэ. Хэд нь сургалтын төлбөртэйгөө тэнцсэн мэдлэгийг өгдөг билээ. Сонгинохайрхан дүүргийн IX хорооны иргэн Б.Баттулга “Манай хүүхэд дээд сургууль төгссөн. Одоо ажилгүй байна. Нэг байгууллагад шалгуулахаар ажлын туршлага шаардах юм. Дөнгөж сургуулиа төгссөн хүүхдэд ямар туршлага байх вэ дээ. Би хүүхдээ сургахын тулд 10 сая төгрөгийн зээл тавьсан. Одоо ч төлж дуусаагүй байна. Сургуулиуд төлбөрөө нэхэж авдаг шигээ төгсөхөд нь ажлын байрыг нь олж өгдөг баймаар юм” гэв. Баянзүрх дүүргийн иргэн Б.Ариунзаяа “Би өнгөрсөн жил дээд сургуулиа төгссөн. Одоо мэргэжлээрээ ажил­ладаггүй. Дөрвөн жилийн хугацаанд зөвхөн сургалтын төлбөрт найман сая төгрөг зориулсан” гэлээ.

БХИС-ИЙН ЖИЛИЙН ТӨЛБӨР 1.8 САЯ ТӨГРӨГ

2018-2019 оны хичээлийн жилд их, дээд сургуулиудын төлбөрт ямар өөрчлөлт орох бол. Энэ тухай сурвалжлах гэсэн боловч ихэнх сургууль хариулт өгөхөөс татгалзсан юм. Учир нь сүүлийн байдлаар шийдэгдээгүй гэсэн хариултыг өгч байв. Тэгэхээр энэ жилийн сургалтын төлбөр яах ч аргагүй сураг алдарчээ. Хичээлийн шинэ жил эхлэх үед хэдэн төгрөг нэхэхийг хэн ч таашгүй. Өнгөрсөн онд салбарын сайд байсан Г.Чулуунбаатар 2017-2018 оны хичээлийн жилд бакалаврын сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн. Хэрэв энэ шийдвэр хүчин төгөлдөр байгаа бол МУИС-ийн жилийн төлбөр 1.6-3.93 сая төгрөг. Нэг кредитийн төлбөр нь 53-103 мянган төгрөг байна. Оюутнууд жилд 30-42 кредит судлах ёстой. ШУТИС-ийн жилийн төлбөр 30 кредит судалсан тохиолдолд 1.521-1.987 сая төгрөг байна. Харин АШУҮИС 1.6-3.1 сая төгрөг. Нэг кредит нь 75-90 мянган төгрөг. Оюутан жилд 30-36 кредит судлах ёстой юм байна. ХААИС жилийн төлбөр нь хоёр сая төгрөг. Оюутан жилд 30-36 кредит судлах ёстой аж. СУИС-ийн жилийн төлбөр 1.5-2.8 сая төгрөг бол кредит нь 50-92 мянган төгрөг юм байна. Харин ганцаарчилсан ангийн кредит нь 123 мянган төгрөг ажээ. БХИС жилийн төлбөр 30 кредит судалсан тохиолдолд 1.8 сая төгрөг. Оюутан 30-32 кредит судлах ёстой. Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль жилийн төлбөр 30 кредит судалсан бол 2.6 сая төгрөг аж. Оюутнууд нь 30-36 кредит судлах ёстой байдаг гэлээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419