Германы автомашин үйлдвэрлэгч “Вольксваген” компани бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор Энэтхэг улсын зах зээлд нэг тэрбум евро буюу 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон тухайгаа даваа гарагт зарласныг “Синьхуа” агентлаг уламжлав.
Тус компанийн илтгэлд тэмдэглэснээр, авто машин үйлдвэрлэлийн “Вольфсбург” компани нь өөрийн охин компани болох Чех улсын төрийн өмчийн “Шкода” компанид Энэтхэгийн зах зээлийг хариуцуулахаар болжээ. “Шкода” компани 2025 он гэхэд Энэтхэгийн автомашины зах зээлийн 5 хувийг эзэлнэ хэмээн тооцоолж байгаа юм байна.
“Сүүлийн жилүүдэд “Вольксваген” компани Энэтхэг улсын зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлэхээр эрмэлзэж ирсэн юм. Цаашид энэтхэгчүүдэд зориулан бүтээх "Шкода" загварын автомашины 90 хүртэлх хувийг тус улсад үйлдвэрлэх болно” гэж автомашины үйлдвэрлэлийн “Шкода” компанийн гүйцэтгэх захирал Бернхард Майер сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ.
Өнгөрсөн онд “Вольксваген” компанийн салбар Энэтхэг улсад 45000 автомашин борлуулсан нь тус улсын зах зээлийн 1.4 орчим хувьтай тэнцэх ажээ.