Австралийн хамба лам хүүхдийн бэлгийн хүчирхийллийг нуун дарагдуулсан нь илрэв
Хүүхдийн бэлгийн хүчирхийллийг нуун дарагдуулсан хэргээр Австралийн хамба ламд нэг жилийн хорих ял онооожээ. Филип Вилсон (Philip Wilson), 67 настай дэлхийн хамгийн ахмад Католик шашны зүтгэлтнүүдийн нэг тэрээр хүүхдийг садар самуунд уруу татсан хэргийг нуун дарагдуулахын тулд дээрх хүүхдийн ар гэрийнхэнд мөнгө амлаж байсан нь илэрсэн юм.
Вилсон шүүх хурлын дараа сэтгүүлчдэд ярилцлага өгөхөөс татгалзсан байна.
Мөн түүний ажилладаг Аделаидын Католик шашны сүм энэ хэргийн талаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.
Австралийн Нью-Уэльс мужийн нэгэн сүмд 1976 оноос хойш Вилсонтой хамт туслах тахилч байсан өдгөө номлогч хийж байгаа Жэймс Флэтчер (James Fletcher) олон тооны хүүхдийг хүчирхийлсэн нь өнгөрсөн тавдугаар сард тогтоогдсон аж.
Өдгөө 59 настай номлогч Жэймсийг 2004 онд есөн удаа, 2006 онд 11 удаагийн хүчингийн хэрэг үйлдсэн хэмээн яллаж байгаа бөгөөд бүх насаар нь хорих ял оноож магадгүй байна.
1950 - 2010 оны хоорон Австралийн Католик сүмийн номлогчдын долоон хувь нь хүүхдийг садар самуунд уруу татсан хэргээр яллагдсан бөгөөд ойролцоогоор 1100 хүн Католик сүмийн хохирогч болоод байгаа юм.