Дэлбэрэлтийн улмаас есөн сарын дотор 2000 гаруй хүн амь үрэгджээ
Өнгөрсөн оны долдугаар сараас энэ оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд дэлбэрэлтийн улмаас дэлхийд нийт 2000 гаруй хүн амь үрэгдсэн талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хууль сахиулах болон хууль зүйн байгууллагуудын асуудал хариуцсан туслах Александр Зуев мэдэгдсэн байна.
Дээр дурьдсан хугацаанд мина дэлбэрсэн 8605 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний улмаас 2089 хүн амь үрэгджээ.
Дэлхийн янз бүрийн бүс нутаг дахь тэсрэх төхөөргүүдийг цэвэрлэх үйлсэд урт хугацааны, урьдчилсан нөхцөлгүй санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг А.Зуев НҮБ-ын гишүүн улсуудад уриалсан байна.