Хэрвээ та алсын замд гарахаар зэхэж буй бол доорх зөвлөмжүүдийг дагаж хэрэгжүүлснээр өөрт тулгамдах асуудлыг хялбархнаар шийдэхэд тус дөхөм болох юм.
1. Аялахаар төлөвлөж байгаа газрынхаа нарийвчилсан газрын зургийг худалдан аваарай эсвэл интернетээс татаад хэвлэж гаргаарай. Түүнийгээ өөрийн ажлын байр эсвэл гэрийнхээ хананы тэмдэглэж тодруулах боломжтой газар байршуулаарай.
2. Аяллынхаа алхам бүрийг тооцсон бичгэн төлөвлөгөө гаргаарай. Ямар машинаар явах вэ? Хэн хэнтэй явах вэ? Төсөв хангалттай бий юу? Юу юуг очиж үзэх вэ? Аяллын дунд учирч болох бэрхшээлүүд гэх мэтчилэн. Тэр болгоноо газрын зурган дээрээ тэмдэглэж өөртөө сануулаарай.
3. Компьютертоо шинэ хавтас үүсгээд аялалдаа зориулсан мэдээ мэдээллүүдээ нэгтгээрэй. Аялалд тань хэрэг болох зөвлөмжүүд хаа сайгүй байдаг. Аяллын төлөвлөгөөнд зориулсан Cardoctor сэтгүүл эсвэл интернет гэж сайхан юм бий шүү дээ.
4. За ингээд аялалдаа гарах л үлдлээ дээ. Хамгийн гол нь хөгжилтэй тухтай явах нь чухал гэдгийг санаарай. Алсын замд гарна гэдэг нь тэр чигээрээ адал явдал юм. Хамгийн сүүлд нь камераа авахаа битгий мартаарай.
Эх сурвалж: cardoctor.mn