Гэмт хэрэгтнүүдийн хувьд тун таагүй өдөр болох нь ээ.
Учир нь дэлхий даяар цагдаа нарт зориулсан ганган тэрэгнүүд олноор үйлдвэрлэгдэх болсон. Жишээ нь л гэхэд энэ долоо хоногт Италийн Миланд Ferrari 458 Spider, АНУ-д цоо шинэ Ford Police Interceptor Utility Hybrid харин Япон улсад Nissan GT-R тус тус нээлтээ хийсэн байна. Цагдаа нарын хувьд гайхалтай долоо хоног болж өнгөрлөө.
Харин гэмт хэрэгтнүүдийн хувьд өөрсдөөс нь “муу жаалууд” ардаас нь хөөнө гэдэг тун харамсалтай хэрэг болж дээ.
Гэтэл Японы Тошиги мужаас цагдаа нарт зориулж 565 морины хүчин чадалтай спорт тэргийг бэлэглэсэн байна.
Тэд ч бөөн баяр болж ёслолын үйл ажиллагаа хүртэл хийжээ. GT-R -ийг цагдаагийн машин шиг болгохын тулд анивчдаг улаан гэрэл дээр нь байрлуулж өгчээ. Машины хүчин чадлын хувьд 0-60 км/ц хүртэл 2.7 секундийн дотор хурдлах чадалтай. Японы зам дээр цагдаад хөөлгөх нэгэнд амжилт хүсье гэхээс өөр юу гэх вэ.
Ганган тэрэг унасан цагдаа цоо шинэ зүйл биш шүү. Ойрх Дорнодын улсуудын цагдаа нар ихэвчлэн спорт машин унаж, салхи исгэрүүлэн давхидаг. Жишээ нь Дубайд л гэхэд цагдаа нар нь Ferrari LaFerrari, Bugatti Veyron, Lexus RC F, McLaren 12C, Mercedes SLS AMG, Bentley Continental GT, Ferrari FF, Mercedes G63 AMG, болон Audi R8 гэх мэт тэрэгнүүдийг унадаг.
Эх сурвалж: cardoctor.mn