Ирэх долоо хоногт Вашингтонд хийхээр товлоод байсан АНУ болон Энэтхэгийн "2+2” яриа хэлэлцээг Америкийн талаас хойшлуулсан тухай Энэтхэг улсын засаг захиргааны төлөөлөгч мэдэгдсэнийг “Синьхуа” агентлаг уламжлав.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Энэтхэгийн гадаад хэргийн сайд Сушма Суаражид хандан “2+2" яриа хэлэлцээг зайлшгүй шалтгааны улмаас хойшлуулж байгаадаа гүнээ харамсаж буйгаа илэрхийлсэн байна.
Ойрын хугацаанд аль аль талд тохиромжтой өдрийг сонгон яриа хэлэлцээ хийхээр талууд тохиролцсон аж.
“Энэтхэгийн гадаад хэргийн болон батлан хамгаалахын сайд нар ирэх долдугаар сарын 6-нд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга болон батлан хамгаалахын сайдтай уулзахаар Вашингтоныг зорино” гэж Энэтхэгийн засаг захиргаанаас өмнө нь мэдээлээд байсан билээ.
Өнгөрсөн онд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн Вашингтонд хийсэн айлчлалын үеэр “2+2” хэлбэрийн яриа хэлэлцээг зохион байгуулж байхаар тохиролцсон юм байна.