Английн Лидс хотод амьдардаг, жүжигчин мэргэжилтэй Клэр Клиффорд (Clare Clifford) долоон сартай охиноо дарж алсан харамсалтай хэрэг гарсан байна. Тэрээр архинаас хамааралтай нэгэн бөгөөд согтуу үедээ охиныхоо хажууд унтсан аж. Харамсалтай нь өглөө сэрээд хартал охин нь амьсгал хураасан байжээ.
Клэрийг ухаангүй тасарсан үедээ охиноо бүтээж алсан байх магадлалтай гэж шинжээчид үзсэн байна. "Би архины хамааралтай ч их уудаггүй, хэзээ болихоо мэддэг. Охиноо орноос унагаахгүй гээд тэвэрч унтсан" гэж Клэр цагдаагийнханд мэдүүлжээ. Хачирхалтай ч Английн инээдмийн жүжигчин энэ эмэгтэйд ямар нэгэн ял шийтгэл оноогоогүй аж.