Урьтаж бүү дүгнэ...
Нэгэн хөөрхөн охин гартаа хоёр алим бариад сууж байлаа.. Ээж нь охиндоо,
- Ээждээ нэг алимаа өгчихвөл болох уу миний охин?
Охин хэдэн хором ээжийгээ харсанаа гэнэт хурдхан шиг хоёр алимаа нэг нэгээр нь хазлаа.
Эмэгтэй инээмсэглэлээ хадгалахыг хичээвч сэтгэл нь гонсойв. Хайртай охин нь хуваалцахыг хүссэнгүй.
Гэтэл охин нэг алимаа ээждээ сарвайгаад “Ээж ээ, энийг нь ав, илүү амттай юм байна” гэж хэлжээ.
Та хэдэн настай ч байсан, хэр зэрэг хашир сууж, ухаантай болсон байсан ч бусдыг дүгнэх гэж бүү яар!Тэдэнд тайлбарлах боломж өг.
Таны харж буй зүйл хуурмаг төсөөлөл байж болно. Бид ерөнхий дүр зургийг хараад бусдын хийсэн үйлдлийн цаад шалтгааныг ухаж ойлгож чадалгүй төөрөлдөх үе байдаг.
Танд туслахад бэлэн байгаа хүн танд өртэйдээ биш таныг найзаа гэж бодож байгаагаас ийм үйлдэл хийдэг.
Маргалдсаны дараа уучлалт гуйж байгаа хүн буруутайдаа биш харин нөгөө хүнээ хүндэлдэгтээ уучлалт гуйсан байдаг.