Бичил уурхайн хяналтын сайжруулахад дэмжлэг үзүүлэв
Өнөөдөр Швейцарын хөгжлийн агентлагаас Мэргэжлийн хяналтын байгууллагад хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг агаараас хянах, зөрчил дутагдлыг баримтжуулах зорилгоор ашиглах сүүлийн үеийн дрон түүний програм хангамж, GPS төхөөрөмжийг гардуулан өглөө.
Эдгээртөхөөрөмжийг бичил уурхай ихээр төвлөрсөн аймгуудын Мэргэжлийн хяналтын газруудад хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг таслан зогсоох зорилгоор ашиглах юм.