Швейцарийн тэрбумтан Марк Рич: Эхлээд өөрсдөө ямар ч хүнд гологдохооргүй төгс байх хэрэгтэй

Швейцарийн тэрбумтан Марк Рич: Эхлээд өөрсдөө ямар ч хүнд гологдохооргүй төгс байх хэрэгтэй

Арвандөрөвхөн настай хүү сургуулийн дотуур байрнаас оргон ээжийнхээ гуйвуулсан сарын хэрэглээний мөнгөөр Германаас Щвейцарь орох галт тэрэгний билет худалдан авч алсыг зорьсноор бяцхан дүрвэгч хүүгийн бие даасан амьдрал эхэлсэн байдаг. Марк Рич (Marc Rich) хэмээх энэ хүүг тухайн үед Швейцарийн хамгийн том групп "Юзеко"-гийн гүйцэтгэх захирал дэлхийн тэрбумтны нэг болно гэж хэн ч санаагүй аж.

Эхлээд тэр франц фермерийнд зарагдаж, өөртөө ахадсан хүнд ажилд нухлуулж байсан ч хар бор ажлын эв дүй сууж, ажлын амт, мөнгөний үнэ цэнийг мэдэрч, хоёр жилийн дараа өвөртөө мөнгөтэй, өөртөө туршлагатай, франц хэлтэй, бие өсгөлүүн чийрэг залуу болж гарсан байдаг. Цагдаа ирж, насанд хүрээгүй хүүхэд ажил хийх хориотойг сануулж, ямар нэг мэргэжлээр суралцвал эндээ үлдэж болно гэж шаардсаны дагуу тэр үедээ нэр хүнд муутай ч сургалтын тэтгэлэг олгодог талх нарийн боовчны мэргэжлээр сурсан гэдэг.

Мэргэжлээрээ сайн сурч, томоохон талхны цехэд ажиллаж эхэлсэн үедээ өөрөөсөө долоон насаар эгч, шаргал үст, цэнхэр нүдэт, гимназийн багш бүсгүйд сэтгэл алдаж, дагаж гүйсээр байгаад аваад суучихсан гэнэ. Хадам аав нь их сургуулийн профессор, жирийн нэг талхчинтай харьцуулахад тэднийх нийгмийн дээд давхаргад багтах айл байсан гэдэг. Хадам ээж нь өөрөө гэртээ суух ч "профессор" мэт давилуун зантай, хямсгар эмэгтэй усан үзмийг хутга сэрээгээр идэж хэчнээн соёлтой, дээд зиндааны мундаг амьтан болохоо харуулж, гайхуулдаг байж.

Мэдээж охиноо талхчинтай суулгаж нэр төрөө гутаахгүй гээд аюул болж.... Рич шаргал үстдээ "Надад итгэж байгаа бол дагаад яв, итгэж чадахгүй бол аав ээж дээрээ үлд" л гэж.

Хөөрхий бүсгүй хайр сэтгэлээ даган ядуу талхчинд бүх амьдрал, итгэл ирээдүйгээ даатгаад түүнийг дагаад гарсан байдаг. Рич өглөө эрт хүнсний дэлгүүр, цайны газар ресторануудад хийсэн шинэ талх болон бусад бүтээгдэхүүнээ хүргэх ёстой тул шөнө 03.00 цагаас ажил нь эхэлдэг байсан гэх. Тэр ажлынхаа хажуугаар оройгоор сурч, дараа нь дээд сургууль дүүргэж, цехийнхээ эзний итгэлийг олж, яваандаа цехийг нь зуун хувь толгой даан хариуцаж ажиллуулдаг болсон байна. Сүүлдээ хүнсний томоохон үйлдвэрээс Ричид ажлын санал тавьж, тэнд маркетингийн менежрээр ажиллаж, дараа нь илүү том компани ажлын санал тавьж... Гэхмэтчилэн шат шатаар ахиж салбарынхаа хүрээнд танигдаж эхэлжээ. Улмаар гэрлэснээс хойш 11 жилийн дараа тэр гурван хүүхдийн аав, хүнсний үйлдвэрлэл худалдаагаар дагнасан "Юзеко" нэртэй Швейцарийн хамгийн том группийн гүйцэтгэх захирал болсон байв.

Энэ тухай тэр дурсаж ярихдаа "Хадам ээж эхнэр рүү залгаад загнана, намайг элдвээр гутааж доромжилно, охиныхоо ухаан муутайг гайхна. Нэг удаа би тэсэлгүй утсыг нь шүүрч аваад "Та хоёроос гадна охиныг чинь чин сэтгэлээсээ хайрладаг хүн хорвоо дээр байгаад та баярла. Бидний амьдрал руу дахин бүү хошуугаа дүрээрэй" гэж хашгираад утсаа чулуудчихсан. Тэрнээс хойш хадам дахиж яриагүй. Би тэднийхээр шагайгаагүй. Харин захирал болсон хойноо тэднийг Зул сарын баяраар гэртээ урьж, хадам ээж 11 жилийн дараа надаас уучлалт гуйсан" гэж билээ. Харамсалтай нь гурван хүүхдийнх нь ээж шаргал үст, цэнхэр нүдэт хань нь хорт хавдраас болж хорвоог залуугаараа орхисон юм билээ. 

Марк Ричийн хэлсэн нэг айхтар үг бий. "Хүн голдог, ажил голдог, хоол голдог, орчин голдог хүмүүс эхлээд өөрсдөө ямар ч хүнд гологдохооргүй төгс байх хэрэгтэй. Ямар ч ажилд гологдохооргүй чадварлаг байх хэрэгтэй. Хэнд ч гологдохооргүй ямар ч хоолыг хийж чаддаг байх хэрэгтэй. Ямар ч орчинд гологдохооргүй зохицох чадвартай байх хэрэгтэй. Тийм байж чадахгүй бол бусдыг, бусдын хийснийг голох эрх хэнбугайд ч байхгүй". 

Өнөөдөр хаалгыг чинь тогшоод хүү, охины чинь гараас хөтлөөд орж ирж буй тэр залуусыг басаж голохоосоо өмнө тэдэнд ирээдүйд улс орноо авч явах асар том амбийц, үүрэг, хариуцлага бий гэдгийг бид мартаж болохгүй. Тэд та бидний хийгээгүйг хийж, амжаагүйг амжуулж, чадаагүйг чадаж, хүрээгүйд хүрч, хөгжлийг түүчээлж, түүхийг бүтээлцэнэ гэдгийг үргэлж санаж яваарай, хадам аав, ээжүүд ээ. Тиймээс эхлээд өөрийнхөө хүүхдийг хаана ч хэнд ч гологдохооргүй хүн болгож хүмүүжүүл. Үлдсэнийг нь амьдрал цаадуулд чинь заагаад өгнө. Швейцарийн хамгийн том групп "Юзеко"-гийн гүйцэтгэх захирал Марк Рич 2013 онд 78 настайдаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. 

11
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419