Хүүхдийг хар цай, ясны шөлөнд оруулахын ач тус
Монголчууд эрт дээр үеэс үр хүүхдүүдээ бүх улиралд хар цай, хонины ясны шөлөнд оруулж элдэв өвчнөөс сэргийлж борогшуу өсгөж ирсэн уламжлалтай улс билээ.
Тэгвэл хар цай болон ясны шөл ямар ач тустай болохыг товчхон хүргэе.
Хар цай
Хүүхдийг хар цайнд оруулах нь дараах ач тустай.
• Хоолны шингэлт сайжирна.
• Арьсны нөхөн төлжилт сайжран борогшуу болно.
• Таван цул эрхтэнд нөлөөлж дулаацна.
• Цусны эргэлт нэмэгдэн дархлааны систем сайжирна.
• Хөлсний сүв нээгдэнэ.
• Биеэс хорыг гадагшлуулна.
Ясны шөл
• Хий ядаргааг тайлна.
• Хүүхдийн нойргүйдлийг багасгана.
• Дархлааг дэмжин сайжруулна.
• Ханиад томуу, хатгаанаас хамгаална.
• Элдэв өвчнөөс хамгаална.
• Чийрэгжиж борогшуу болно.
Дараах тохиолдолд ЯСНЫ ШӨЛ, ХАР ЦАЙНД ОРОХЫГ ХОРИГЛОНО.
• Хүүхэд халуунтай байх үед – 37 хэмээс дээш
• Хэт ядарч сульдсан үед
• Байнга хөлөрдөг үед
• Арьсны гадна ил шархлаатай
• Хүй нь цөглөж амжаагүй
• Хэт өлссөн
• Хэт цатгалан
• Хагалгааны дараа