Дайнд шархадсан монгол морь

Дайнд шархадсан монгол морь

1945 онд Орос улсад суралцаж байсан Тарвийн Мөнх-Осоргуайн дурсамж ярианаас.

1945 онд эх орны дайн дуусгавар болж байлаа. Энэ үед Монголоос ЗХУ-д малын их эмч мэргэжлээр хоёулаа суралцдаг байсан юм. Нэг өдөр бидэн дээр Зөвлөлтийн хоёр офицер ирж, “Манай адууны хашаанд /конешконд/ танай Монголын шархадсан хоёр морь фронтоос ирсэн юм. Бид эмчилж тордох гэсэн боловч бүтэх юм биш. Хүн ойртуулахгүй хазаж хайраад хавьтуулахгүй юм. Ядахдаа ус ууж өвс иддэггүй ээ. Ингэсээр байгаад эмчилгээ ч хийлгэлгүй үхэх нь шиг байна. Та нар монгол хүмүүс байна, очиж туслах арга чарга юу байна. Уул нь Германы фашистийг үүрэнд нь устгахад их үүрэг гүйцэтгэж, гавьяа байгуулсан ачтай морьд юм гэнэ лээ. Үхүүлж болохгүй гэж дарга нар үүрэг өгсөн болохоор бид арга ядаад та нарын сургийг гаргаж ирлээ” гэж арга нь барагдсан байдалтай үнэнээ ярив. Тэдний гуйлтын дагуу очтол хашаан дотор шархтай морьд байна. Тэдгээр том биетэй тоомсогнуудаас нилээд зайтай хоёр жижиг биетэй морь уяатай байсан нь бусдаасаа аль ч талаар ялгарна.

Офицерийн нэг “За энэ дээ. Танай монгол морьд Чёрт вазмий” гэж хэлээд уурсангуйгаар шал руу нулимав. Энэ байдлыг хараад тэр оросын “Бид энэ хоёрыг яаж ч чадаагүй юм, Та нар ч ёстой горьдсоны гарз байлгүй” гэх өнгө нүүрэнд нь бичээстэй дооглонгуй инээмсэглэл тодорч ирэв. Гэтэл хэдэн орос цэрэг наана нь зогсчихсон нэгэн уртаа модны үзүүрт хувинтай ус өлгөж, холоос гэтсээр дөхүүлж өгч байв. Нөгөө орос цэргийг жаахан ойртох гэхлээр чихээ хулмайлган хазаж хайрах гэнэ. Цементэн шал гал маналзтал тангарна. Ёстой яах ч арга алга. Биднийг дагуулж ирсэн хоёр орос офицер, “за ингээд байгаа юм даа” гэсэн шиг харж толгой сэгсэрнэ. Та нар юу гэж бодно. Хоёр морь гэж авахын арга алга. Аргагүй л монгол морь минь мөн нь мөн. Гэхдээ ясан дээр тохсон арьс л гэсэн үг. Биенийх нь энд тэнд сум бөмбөгний хэлтэрхийд өм цөм цохиулсан, хэгзэрсэн, зулгарч цус шүүрсэн гээд авах юм даанч алга. Монгол хүн чинь хүний нутагт ийм болсон морио хараад зүрх шимширч өөрийн эрхгүй уйлдаг юм билээ. Намайг нүүрээ даран уйлахад оросууд хараад гайхаж байх шиг байсан.

Арга ч үгүй юм уу даа, дайны талбарт олон сайхан нөхдөө алдаад нулимс нь ширгэж хатуужчихсан улс чинь ийм юманд уярч өрөвдөнө гэж ч юу байх билээ. Хөөрхий дөө, тэр хоёр морьд. Дайны хүнд бэрх хатуу хөтүүг биеэрээ туулж, харь эздээсээ их үнэлгээ авч, амьд байх эрхээр шагнагдсан нь энэ буюу. Би хар бага наснаасаа адуу мал дээр өссөн болохоор бас дөртэй. Тэгээд тэр хоёр руу ойртох гэтэл санасны гарз, мөн л аяг аашаа гаргаж байх юм. Шархнаасаа болж ингэж адгуусны ааш эвдэрснийг юу гэлтэй билээ. Би холоос мярайгаад нэг рүү нь дөхлөө. Нэлээд ойртон очтол хазах гээд аргаш эргэн чихээ хулмайлган ухасхийж байна. Өөрөө ч бараг мэдэлгүй “Хайя” гээд чанга хэд хэд хашгирч орхилоо. Тэгтэл нөгөө хазах гээд чихээ хулмайлгаад байсан морь чинь толгойгоо өргөн намайг гайхсан байдалтай харж байна. Би ч тэр үед зай өгөлгүй “Хайя, хайя, гурий гурий” гээд дөхөөд байлаа. Хөөрхий морин эрдэнийн маань хоёр чих нь солбиод зөөлөн үүрсэх нь тэр. Би аажуухан мярайн дөхсөөр байв. Ингэсээр алхам алхмаар ойртож, цээж, улмаар хүзүүнд нь хүрэв. “Хайя, хайя” гэсээр толгойнд нь гараа хүргэж, зөөлөн илж маажлахад яасан ч үгүй. Харин тэгэхдээ хэзээ тасхийтэл үмхээд авах юм бол доо гэж дотроо айж байсан шүү. Гэтэл тэрүүхэндээ зөөлөн үүрсэх аядаж, намайг хүзүү сунган үнэрлэж байна. Ухаант адгуус маань монгол эзнээ танив бололтой, бас зөөлөн үүрсэн бүр сэтгэлийг минь уярааж орхив.

Тэртээд зогсож байсан орос офицер цэргүүд бүр мэл гайхсан байлаа. Тэгээд гэнэт сэхээ авав бололтой инээлдэн “молодец, хорошо” гэлцэн алга ташиж байна. Миний сэтгэл хөөрч бас л нулимс асгараад ирэв. Нөгөө нөхөр минь хэзээний тэсч чадалгүй нулимсаа арчиж зогсоно. Үүнээс бид хоёр орос нөхдийнхөө хамт эргэн тойрч, эмчилгээ үйлчилгээ хийлгэн тэнхрүүлсэн дээ. Ээ дээ, морь ч ёстой ухаантай адгуус шүү.

27
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419