Хамгийн анхны дижитал машины дугаар Калифорнид нээлтээ хийлээ
Калифорнийн гудамжинд эрчээ аваад буй дижитал машины дугаар саяхан нээлтээ хийжээ. Дэлгэц дээрх дүрсийг нь хүссэнээрээ өөрчлөх боломжтой уг таблетыг Kindle ebook-ыг хийсэн утасгүй технологиор “Boy Area” компани бүтээжээ. Уг компани нь олон төрлийн шинэ содон таблет үйлдвэрлэдэг бөгөөд авто зах зээлд анх удаа нэвтэрсэн нь уг ухаалаг машины дугаар аж.
Төхөөрөмжийн хувьд жолооч өөрийн машины дугаар мэдээллийг таблетруу хуулж нэмэлтээр бие махбодын, эрүүл мэндийн асуудлаа бичиж болно.
Мөн төхөөрөмж машины тань хаана байгааг, хаагуур явсныг алдаа мадаггүй заах нь уг төхөөрөмжийн хамгийн том давуу тал юм. Харин Калифорни муж уг төхөөрөмжийг анх удаа туршиж үзсэн өлгий нутаг нь болжээ.
Үнийн хувьд 699 доллар буюу нэлээд өндөр байх төлөвтэй байгаа бөгөөд илүү өсөх магадлалтай. Одоогоор цөөн хувь борлогдсон ба зарим аюулгүйн асуудлаа шийдвэрлэхээр шаргуу ажиллаж байна.
Мэдээж уг төхөөрөмж авто ертөнцийн акулуудын дунд шуугиан тариад байгаа юм. Тэд хоорондоо влогоор, бичлэгээр таблетын давуу болон сул талын талаар хэлэлцэж санал бодлоо хуваалцаж байгаа аж.
Reviver Auto-г үүсгэн байгуулагч Neville Boston уг төхөөрөмжийг бизнесийн шинэ орон зай гэж харж байгаагаа илэрхийлжээ. Бизнес эрхэлж байгаа хүн бүр л өөрийн сурталчилгааг байршуулахыг хүсэх байх, энэ нь ч ашигтай үйлдэл болно. Мэдээж төхөөрөмжийг үүсгэн байгуулсан компанийн зөвшөөрөл хэрэгтэй.
Мэдээж шинэ технологийн хорхойтнууд даруй худалдаж авцгаасан бөгөөд нийт 116 ширхэг худалдаалагдаад байгаа ч удалгүй уг тоо огцом өсөх хандлагатай байгаа юм.
Sacramento хотын удирдах хэлтэс уг таблетыг машин хоорондын харилцааг нэмж хотын зам зохицуулалтад эерэгээр нөлөөлнө гэж үзэн 300 доллар-аар иргэддээ худалдаалах төлөвлөгөө гаргаж байгаа юм байна. Гэх мэтээр нээлтээ хийсэн даруй шуугиан тариад буй уг бүтээл 2020 он гэхэд хүн бүрийн энгийн хэрэглээ болно.
Эх сурвалж: cardoctor.mn