Унадаг дугуйн ач тус...

Унадаг дугуйн ач тус...

Ул өсгий нь элэгдэлгүй угласан гутал бараг шинээрээ байхаас эхлээд унадаг дугуйн ач тус асар их гэдгийг миний бие унадаг дугуйн хаант Голланд улсад арав гаран жил ажиллаж амьдрахдаа өөрийн биеэр мэдэрсэн нэгэн. Голланд иргэдийн дундаж наслалт 82 байдаг нь дугуй их унадагтай холбоотой  болов уу. Дээхнь үеийн социалист монгол нийгэмд номын хулгайг гэмт хэрэгт тооцдоггүй гэсэн ойлголт байсантай адил капиталист голланд улсад унадаг дугуйн хулгай нь хулгайд тооцогддоггүй гэсэн яриа бий.  Голланд улс 16 сая хүнтэй ч 16 сая дугуйтай, хаад ноёд сайд дарга нараасаа эхлээд хамгийн их дугуй хэрэглэдэг үндэстэн, нийт хүн амын бараг тал хувь нь өдөр тутмын байнгын тээврийн хэрэгслэлээ унадаг дугуй болгосон ард түмэн.

Унадаг дугуй нь хүний эрүүл мэнд байгаль орчин нийгэм эдийн засаг зам тээвэр гээд олон талын ач тустай бөгөөд ер нь унадаг дугуй, ганзагын наймаачдын ганц найз болдог скоч хоёрыг бүтээсэн хүнд бараг Нобелийн шагнал өгөхөд болохгүй нь юу байхав.  Эрдэмтэн судлаачдын баталснаар унадаг дугуй нь тархины сэтгэн бодох чадвар, хоолны шингэцийг сайжруулдаг,  нойр хоолонд эерэгээр нөлөөлдөг,  дугуйгаар явж цэвэр агаар хүчилтөрөгчөөр илүү амьсгалснаар эд эс төлжиж хүнийг арван насаар залуужуулдаг,  зүрх судас яс үе мөч тархи толгой стресс өвчлөлийг арилгаж эдгээр өвчлөл болон хорт хавдар артросис бусад өвчлөлд өртөх эрсдлийг тавин хувиар бууруулдаг,  нийтийн тээврээр зорчихдоо авч болзошгүй халдварт өвчлөлийг эрс багасгадаг,  өвдөгний өвчнийг эдгээх увидастай, үений хэлхээс хоорондын хөдөлгөөнийг сайжруулж, чихрийн шижин өвчлөлийг тавин хувь бууруулдаг,  өөх шатааж жин бууруулж булчин шөрмөс чангалдаг, биеийн дархлаа  сайжруулдаг зэрэг эрүүл мэндийн олон чухал ач холбогдолтой тул дугуй унах нь хүн эрүүл саруул байж эх орон улс нийгэмдээ ихийг бүтээж, элгэн садан үр хүүхдүүддээ он удаан жилээр үзэгдэж харагдан урт наслаж удаан жаргахын нэг үндэс яах аргагүй мөн.

Унадаг дугуй бол ямар нэг бохирдол үүсгэдэггүй байгаль орчинд ямар ч сөрөг нөлөөгүй тээврийн хэрэгслэл бөгөөд  өдөрт дунджаар 10 км дугуйгаар ажилдаа ирж очих нь тухайн хүн машинаар ийм зайд зорчин  жилдээ ялгаруулах 1500 кг хүлэмжийн хийнээс татгалзан байгаль орчноо хамгаалахад өөрийн хувь нэмрээ оруулж байна гэсэн үг. Дээрх хорт хүлэмжийн хий нь  хүмүүсийн мэдрэлийн системийг хөнөөдөг,  дэлхийн  озоны цоорхойг үүсгэдэг, орчны агаарын гол бохирдуулагч  болдог учраас  та дугуйгаар явснаар  хүмүүсийн амьсгалын зам болон бусад олон өвчин эмгэг өвчлөлийг тодорхой хэмжээгээр бууруулж,  хүний өөрийн эрүүл мэнд төдийгүй байгаль эх дэлхийн эрүүл мэндийг давхар сахин хамгаалж  байна гэсэн үг.

Унадаг дугуй нь гэр бүл найз нөхдийг эрүүл саруул амьдралын зөв хэв маяг уруу татан оруулж  хэвшил хобби болгодог, хамт олон гэр бүлээрээ дугуйн аялалд хамтдаа явах боломж олгодог,  хүнийг урам зориг эрч хүч аз жаргалаар дүүргэдэг,  хамт олон ажлын карьер нийгэмд эзлэх байр суурьд эерэг нөлөө үзүүлдэг зэрэг нийгмийн ач холбогдолтой.  НАТО-гийн цэргүүд Ирак Афганистанд унадаг дугуйгаар үүрэг гүйцэтгэхэд нутгийн ардууд ихэд талархалтайгаар хүлээн авч  террорист халдлагууд  цөөрч байсан тохиолдол бий.

Эдийн засгийн хувьд, унадаг дугуй нь мэдээж замын татвар даатгал бензин маслонаас эхлээд өрхийн төсөв хөрөнгө хэмнэдэг,  хамгийн хямд төсөр хялбар тээврийн хэрэгслэлээс гадна  улс орны хувьд асар өндөр өртгөөр тавьдаг засмал замыг ачааны болон бусад машин тэрэг шиг эвдэж сүйтгэдэггүй, хувь хүний хувьд бол хаагуур л бол хаагуур яваад хаана ч зогсоол паркинг хийгээд ажил төрлөө хурдхан шуурхай  амжуулах боломж олгодог,  цаг зав мөнгө төгрөг хэмнэдэг эд. Өдөрт 10 км дугуйгаар ажилдаа ирж очих нь жилдээ хамгийн багадаа 1700 доллар хэмнэнэ гэсэн тооцоо бий.  

Зам тээврийн хувьд унадаг дугуй нь автомашиныг бодвол илүү аюулгүй, явган хүний гарц сургууль цэцэрлэгийн орчинд ээлтэй тээврийн хэрэгслэл төдийгүй замын бөглөрөлд  огт  хамааралгүй,  үхлийн осол аваари гарах магадлал багатай, хүний аюулгүй байдалд эерэг нөлөөтэй, эмнэлэг цагдаа зэрэг тусгай зориулалтын машин тэрэгт саад тотгор болдоггүй,  хамгийн дуу чимээ аниргүй мөрөөрөө тээврийн хэрэгслэл юм.

Голландад хамгаалалтын малгайгүй дугуйтай явж болох ч харин унадаг дугуй тань хонхтой цацруулагчтай гэрэлтэй гар тормостой хулгайлагдахаас хамгаалах цоожтой тросстой байх шаардлагатайгаас гадна ихэнх дугуйчид нь монголчууд бид морин дээр богцтой явдаг шиг тэд дугуйн дээр байнга богц тохож ойр зуурын юмаа түүн рүүгээ шургуулдаг заншилтай.  Манайд унадаг дугуйг төр засгаас бодлогоор дэмжээд өгвөөс агаарын бохирдол замын бөглөөс зам тээврийн осол аваари багасгахаас гадна иргэдийн дунд эрүүл саруул амьдралын хэв маяг тогтон улс орон тэр хэмжээгээр хөгжин дэвжихэд чухал ач холбогдолтой.

ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

8
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419