Агаар дахь бохирдол юу шалив гэж бодож байна уу? Хүн хамар болон хоолойн салстын тусламжтайгаар тоосыг шүүдэг бол машин агаар шүүгчийн туслалцаатай тоосыг цэвэрлэдэг.
Хөдөлгүүр нь нэг л бензин шатаахын тулд 10 л агаар хэрэглэдэг. Хүний нүдэнд үзэгдэхгүй жижиг бохир цилиндр дотор орж шатвал нүүрстөрөгчийн хий болон тортог үүснэ. Удах тусам поршен, холимгийн хаалтны хөдөлгөөнд нөлөөлж, хөдөлгүүрийн хүчин чадлыг бууруулдаг.
Жижиг зүйлс ингэж нөлөөлдөг бол том хог болох элс, шороо зэрэг зүйлс нь цилиндр, поршенг элэгдүүлдэг. Ийм гэмтэл нь буруу агаар шүүгч хийсэн, шүүгдэхгүй сорогдсон агаараас үүдэлтэй.
Эх сурвалж: www.cardoctor.mn