Эсийн биологийн мэргэжилтэн Есинори Осумид өлсөхийн ашиг тусыг нотолж 2016 онд физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагнал хүртжээ. Тэрээр эсийн дотоод хог хаягдал хэрэггүй зүйлсийн устгал ба залуужих процессын тухай "Аутофагийн механизм"-ыг нээсэн аж. Түүнийг анагаах ухааны салбарт оруулсан гол хувь нэмэр нь гэвэл амьд организмын эсүүд эвдэрч гэмтсэн хэсгээ өөрөө зайлуулж, хүнд өвчин эмгэг цаашид үүсч хөгжихөөс урьдчилан сэргийлж чаддагийг илрүүлжээ.
Өлсөх, мацаг барих нь ач тустай хийгээд хүний бие организмыг цэвэршүүлдэг гэдгийг түүний судалгаа баталж өгчээ.
"Аутофагийн механизм"-ын ачаар хүний эс аливаа халдвар болон хорт бодисуудаас цэвэрлэгддэг байна. Бие организм цочмог стресс авахад буюу хүчтэй өлсөхөд аутофаги эрчимтэй ажиллаж эхэлдэг гэнэ. Энэ нь хүний бие организмыг цагаасаа эрт хөгшрөхөөс хамгаалдаг аж. Учир нь энэ механизмын ачаар шинэ эсүүдийг бий болгодог бөгөөд аливаа гаж уураг болон гэмтэлтэй эс доторх муу элементүүд гадагшилдаг байна.