БНСУ-ын "Bithumb" бирж 30 тэрбум вон буюу 31.2 сая ам.долларын үнэтэй крипто валютыг хакеруудад алджээ. Сөүлд үйл ажиллагаа явуулдаг тус бирж нь дэлхийн хамгийн том криптовалют солилцооны төв юм.
Яг хэзээ хакердуулсан бэ гэдэг нь тодорхойгүй байгаа ч биткойн зэрэг өндөр ханштай криптовалютын гүйлгээг манайхаар лхагва гаригийн шөнийн 00.53 цагт дэлхий даяар түр зогсоосон байна.
"Бид 31.2 сая доллароор үнэлэгдэх крипто валют алдагдсан болохыг тогтоосон. Бид мөнгөө алдсан хүмүүсийн хохирлыг бүрэн барагдуулах болно" гэж "Bithumb" биржийн удирдлагууд мэдэгджээ. Тус хэргийг Сөүл хотын цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн мөрдөн шалгаж байгаа юм.