Г.Ганбат: Цахим тайлангаас найдвартай, баталгаажсан мэдээллийг харах боломжтой

Г.Ганбат: Цахим тайлангаас найдвартай, баталгаажсан мэдээллийг харах боломжтой

Монголын олборлох үйлдвэрлэлийн засаглалыг сайжруулах төслийн ажлын албаны Мэдээлэл технологийн зөвлөх Г.Ганбаттай олборлох үйлдвэрлэлийн цахим тайлангийн системийн талаар ярилцлаа.

- Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын хүрээнд тус салбарын аж ахуй нэгж болон төрийн байгууллагуудын  тайланг цахим хэлбэрээр авдаг болсон. Ингэснээр ямар давуу тал үүсч байгаа вэ?

- Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын  хүрээнд уул  уурхай болон газрын тосны компаниудын  тайланг 2006 оноос авч эхэлсэн. Ингэхдээ 2006-2013 оны хоорондох тайланг цаасан хэлбэрээр авч байгаад 2014 оноос цахим хэлбэрт шилжүүлсэн. Цахим хэлбэрт шилжүүлснээр цаг хугацаа,  ажиллах хүч, эдийн засгийн хувьд маш их хэмнэлт  гарсан. Цаасан хэлбэрээр авч байхад байгууллагуудаас ирсэн цаасан тайланг нэгтгэх ажлыг  3-4 хүн нэг сарын хугацаанд хийдэг байсан. Түүнчлэн цаасан тайланг боловсруулах үед хүний гар ажиллагаанаас шалтгаалсан алдаа маш их гардаг байсан. Энэ  нь цаашид ажил явагдах хугацааг алдагдуулдаг байсан гэж хэлж болно. Харин цахим хэлбэрт шилжсэнээр компани болгон өөрсдийн тайланг шивж  оруулах боломж бүрдсэн. Ингэснээр байгууллагуудын тайлан автоматаар нэгтгэгдэж тулган баталгаажуулалтын ажил богино хугацаанд явагдах боломжтой болсон.

-Цахим тайланд хэн нэгэн  дураараа ямар нэгэн засвар оруулах  ч юмуу өөрчлөлт хийх боломжтой юу. Мэдээллийг хадгалах хамгаалах тал дээр аюулгүй байдал хэр хангагдсан гэж дүгнэх вэ?

-Цахим тайлангийн  систем нь вэб суурьтай. Бид 2014 оноос эхлэн  цахим тайлангийн систем дээр ажиллаж эхэлсэн. 2014 оны 4 дүгээр сард анхны хөгжүүлэлт эхэлсэн. Ингээд 9  дүгээр сард анхны хувилбараа гаргаж туршилтын журмаар 2015 оноос  эхлэн 2014 онны тайланг цахим хэлбэрээр  авсан. Цахим тайлан  анх хүлээж авахдаа бид хамгийн түрүүнд 2000 гаруй компаниудаас тайлангаа яаж цуглуулж авах вэ гэдэг дээр голлон анхаарсан. Энэхүү туршилтын  үе шат амжилттай явагдаж хувийн хэвшлин 1000 гаруй компани, төрийн 40 гаруй байгууллага тайлангаа явуулсан. Үүний дараа бид системийнхээ илүү тогтвортой, найдвартай ажиллагааг хангах болон цуглуулсан мэдээллийг боловсруулах тал дээр илүү анхаарч ажилласан.

Тайлан гаргахдаа команиуд болон аж ахуй нэгжүүд тус тусдаа нэвтэрч орох эрхтэй.  Компани бол зөвхөн өөрийнхөө нэвтэрч орох эрхээр орж тайлангаа гаргана. Тухайн компанийн гаргасан  тайланг өөр  хэн нэгэн өөрчилж засах  боломж байхгүй. Ийм байдлаар цахим тайлангийн системийг шийдэж хйисэн. 

-Тэгэхээр компаниудын гаргасан тайлан болон нэгтгэгдэж гарсан дүн мэдээ цахим хэлбэрээр хадгалагдаж байгаа гэж ойлгож болох уу?

-Тийм. Цахим тайлангийн нэгдүгээр үе шат 2014 оноос хэрэгжиж эхэлсэн. Харин хоёрдугаар  үе шат 2015 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд бид өмнө нь цаасан хэлбэртэй байсан бүх цаасан тайланг  шивж оруулж мэдээллийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлсэн. Одоо бол бидэнд 2006-2017 оны хувийн хэвшлийн болон төрийн байгууллагуудын бүх  тайлан цахим хэлбэрээр  хадгалагдаж байгаа. Манай цахим тайлангийн систем рүү ороод хүссэн байгууллагынхаа тайланг харах боломжтой.  Мөн  дэлгэрэнгүй шинжилгээг аймаг орон нутгаар нь гэх мэтчилэнгээр харах боломжийг бүрдүүлж өгсөн.

-Цахим тайлангийн систем рүү хэн ч  орж үзэх боломжтой юу?

-Цахим тайлангийн системд нэвтрэх 4 төрлийн эрхийг тодорхойлж өгсөн. Нэгдүгээрт компанийн хэрэглэгч. Компанийн хэрэглэж нь мэдээж компанийнхаа тайланг  гаргах үүрэгтэй. Төрийн байгууллага төрийн байгууллагынхаа мэдээллийг  оруулна.  Гуравдугаар хэрэглэгч нь иргэн, олон нийт, сэтгүүлч, судлаач ер нь хүн бүхэнд нээлттэй ямар нэгэн  нэвтрэх эрх шаардахгүй. Аж ахуй нэгж, төрийн байгууллагуудын  гаргасан тайланг харах  боломжтой. Дөрөв дэх хэрэглэгчид нь системийн админстор буюу ажлын хэсгийнхэн байдаг. Тайлан мэдээллийн хувьднэлттэй байдал бүрэн хангагдсан. Дэлхийн хаанаас ч интернетийн сүлжээг ашиглаад тайлангийн мэдээлэлтэй танилцах боломжтой.

-Цахим тайлан дээр тавигдсан мэдээллийг  бид тодорхой баттай эх сурвалж гэж үзэж болох уу. Ер нь энгийн иргэд ч мөн адил энэ тайлан  мэдээлэлд орсон дүн үнэн үү, худал уу гэдэг тал дээр хэр  найдвартай гэж ойлгож болох вэ. Тэрийг юугаар баталгаажуулдаг вэ?

-Компаниуд эхлээд өөрсдийн мэдээллийг үнэн зөв гэдгийг баталгаажуулдаг байгаа. Ингэхдээ тухайн компанийн удирдлагын  захидалаар баталгаажуулдаг. Тодруулбал, манай компанийн  гаргаж байгаа энэхүү тайлан холбогдох удирдах албан тушаалтнуудаар  хянагдсан, найдвартай мэдээлэл мөн юм гэсэн утга агуулга бүхий албан захидалыг хавсаргадаг. Мөн анхны тайланг хүлээж авсны дараагаар хоёр талаас тулган баталгаажуулалтын хийдэг. Ингэхдээ олон улсаас баталгаажуулагдсан, хараат бус аудитын түншлэл хийдэг. Энэхүү түншлэл нь шалгалт хийхдээ хамгийн их татвар төлсөн 200 гаруй компанийг сонгож авдаг. Эдгээр компаниуд нь  Монголын уул уурхайн салбараас авч буй нийт татварын 98 хувийг бүрдүүлдэг томоохон аж ахуй нэгжүүд юм. Тухай аудитын компани эдгээр компаниудын тайлангийн мэдээг Засгийн газрын гаргасан тайлан мэдээтэй тулгалт хийж баталгаажуулдаг. Хэрэв зөрүүтэй байвал хоёр талаас тайлбарыг нь авч байгаад холбогдох залруулгыг нь хавсаргадаг. Ингээд эцсийн тайлан гардаг. Эцсийн  тайлангийн мэдээлэл мөн манай цахим сайтад хадаглагдаж байдаг. Тэгэхээр манай уул уурхайн салбараас орж ирж байгаа татварын 98 орчим хувь нь үнэн зөв баталгаатай байдаг болох нь олон улсын аудитын шинжээчдийн дүгнэлтээр баталгаажиж сайтад байрладаг гэсэн үг. 

Та eitimongolia.mn –д орж цахим тайлан гэсэн хэсгээс байршил тус бүрээр, бүтээгдэхүүний төрөл, компани тус бүрээр нь гэх мэт олон ангилалаар жил бүрийн тайланг дэлгэрэнгүйгээр харах бүрэн боломжтой.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419