48:24
2018 оны ДАШТ-ий G хэсгийн тоглолтууд үргэлжилж Бельгийн шигшээ баг Панамыг 3:0-ийн харьцаатай буулгаж авсан байна.
Хэдийгээр тоглолтын эхний хагаст хоёр багын аль аль нь нэг ч гоол оруулж чадаагүй юм. Харин 47 дахь минутанд Дрис Мертенс, 69 болон 75 дахь минутанд Ромелу Лукаку Панамын хаалганд хоёр ч удаа гоол оруулж чаджээ.
Панамын хувьд анх удаа ДАШТ-д оролцож байгаа харьцангүй залуу тоглолгчидтой баг бол Бельгийн шигшээ нь дэлхийд гуравдугаарт жагсдаг хамгийн туршлагтай багуудын нэг юм.