Аав нь хүүхдээ загнаж байх үед, эсвэл бүр зодож байхад нь эсвэл ээж нь зэмлэж байхад эцэг эхийн хэн нэгэн нь нөгөөгийнхөө урдуур нь орж хүүхдээ өмөөрч байсан уу?
Тэгвэл нэг сонин мэдээлэл хүргэе! Ээж аав нь өмөөрдөг (нэгнийхээ урдуур орж өмөөрөх тохиолдолд!!!) хүүхдийн сэтгэл зүйн байдал бусад хүүхдийнхээс хоёр дахин хурдан өвчлөмтгий болсон байдаг байна. Аливаа зүйлд өөрийн гэсэн үзэл бодолгүй, олонхийг дагагч, хатуу үгэнд хэт их нөлөөлж гомдож шархалж, үүнээс болж их шаналдаг болдог гэнэ.
Солонгос улсад аав нар хүүхдээ хүмүүжүүлж байхад ээж нар нь байнга урдуур нь орж нөхөртэйгөө хэрэлддэг тул энэ асуудал их хурцадмал болж, тусгай судалгааны баг хүртэл гарсан байна.
Гэр бүл болгонд хүүхдээ өмөөрөх хандлага их байдаг тул 200 гаруй хүүхдийг судалгаанд хамруулжээ. Ингэхдээ 40 өдрийн турш эцэг эхийн зөвшөөрөлтэйгөөр гэрт нь камер суурилуулж эцэг эхийн гаргаж байгаа өмөөрөх үйлдлийн дараа хүүхэд юу хийж байгааг бичиж авчээ.
- С гэдэг 14 настай хүүг аав нь хичээлдээ муудаж, гадуур тэнэх болсон гэсэн шалтгаанаар загнажээ. Энэ үед ээж нь яриаг нь таслан "Өөрөө олигтой сурдаг байсан юм шиг" гэж аав руу нь давшлан хүүгээ өрөөнд нь оруулсан байна. Хүү өрөөндөө ороод юу хийсэн бол?
Нэг найз руугаа "Үхмээр байна" гэсэн утгатай мессэж бичив.
Энэ үхмээр санагдах шалтгаан мөн үү?
Биш!
Яагаад ингэж санагдав?
Ээж аав нь үргэлж нэг нэгнээсээ хүүгээ өмөөрч хэрэлддэг тул хүүхдэд аав ээждээ загнуулах нь аймшигтай зүйл мэтээр ой тоонд нь шингэсэн байна. Амьдрал нь түүнд утгагүй мэдрэгдсэн гэсэн үг.
- Дөрвөн настай хүүг ээж нь шийтгэв.
Бүх гурилыг нь шалаар асгасан, ус цацсан хэргээр. Харин аав нь "Хүүхдүүд ингэж л байдаг ш дээ. Юун сүртэй юм" хэмээн хэлээд хүүхдээ өвөр дээрээ авч суужээ.
Энэ үед хүү яасан бэ?
Ээжийгээ арагшаа харсан байхад нь хэлээ гаргаж өөрийгөө дийллээ хэмээн бахархаж суув. Ээж нь шалаа цэвэрлэсээр. Энэ хэвийн үзэгдэл үү?
Үгүй!
Энэ хүүхдэд ээжийн үг одооноос ямар ч хүчгүй бас үнэ цэнэгүй. Дахиж хэзээ ч эхийгээ сонсохгүй. Аав байгаа юм чинь намайг дор нь өмөөрнө. Иймэрхүү жишээ маш олон байна.
Хүүхдээ тухайн үед өмөөрлөө гээд таны сэтгэл л тайвшрахаас хүүхдийн хүмүүжил доройтож, эхнэр нөхрийн харилцан бие биеэ хүндлэх хүндлэл улам багасна. Хэрвээ нөхөр тань хүүхдээ хэчнээн буруу загнаж, шийтгэж байсан ч хамаагүй нэг нь та өөр өрөөнд ор!
Энэ асуудалд битгий оролц! Дуусан дуустал нь!
Дараа нь харин нөхөртэйгөө хоёулхнаа байх үедээ яамаар байгаагаа хэл! Хүүхдэдээ ээж аав хоёрынх нь үзэл бодол нэг гэдгийг ойлгуул!
Тэгэж байж хүүхэд өөрийн гэсэн үзэл бодолтой, түүнийгээ яаж хамгаалахаа мэддэг, бие даасан болж өснө. Мөн буруу зүйл хийсэн бол гэмшиж сурна. Хоёр өөр үзэл бодлын дунд хүүхэд үсрэмтгий, өөртөө итгэлгүй, өөрт нь сайн хандсан хүнийг дагамтгай болдог байна.