Бусдад “Тѳвѳгтэй” хүмүүс

Бусдад “Тѳвѳгтэй” хүмүүс

Монголчууд бид тѳрсѳн цагаасаа л бие биенээсээ илүү байх гэж уралдан ѳрсѳлдѳж, нэгнээсээ дутуу юм шиг санагдангуутаа нѳгѳѳ хүнээсээ ѳѳ олон муулж, сайн талаараа эс гэхэд муу талаараа ч болов давуу байх гэж хоролхож байдгаасаа болж үргэлж л нэг нэгэндээ тѳвѳгтэй байдал үүсгэж байдгийг та анзаарсан уу? Бид ѳѳрсдѳѳ ийм байгаад ч сэтгэл нь ханалгүй, үр хүүхдээ ч бусдын дор оруулахгүй хэмээн элдэв муу аргад сурган дасгасаар, “хагарсан шаазанг эвлүүлж болдоггүй”-н жишээгээр бутарч сарнин, бусдын доог тохуу бас ашиг завшаан нь болсоор.

-Машин барьж замын хѳдѳлгѳѳнд оролцохдоо заавал бусдын ѳмнүүр орох гэж улайран зүтгэнэ. Хэн нэгнийг урдуураа оруулах ахул асар ихээр доромжлуулж буй мэт санах атгаг бодолдоо муйхарлана. Нэг нэгнийхээ урдуур дайран зүтгэн хэрэлдэж, харааж зүхнэ. Түгжрээд наашаа ч үгүй цаашаа ч үгүй гацаж аваад сэтгэл нь ханах бүдүүлэг араншин. Хүмүүс уурлан бухимдаж, ажлаасаа бас зорьж яваа болзооноосоо хоцорч бүгдээрээ л бие биендээ тѳвѳг удацгаана.

-Дэлгүүрт эсвэл үйлчилгээний газарт дугаарлан зогсож байхад хэн нэг нь заавал урдуур нь орох гэж дайран зүтгэнэ. Тэдэнд дугаарлан зогсож байгаа хүмүүсийн цаг, эмх цэгц огтоос ч хамаагүй. Хэрэв урдуураа оруулахгүй бол таньдаг хүнээ хайн, дугаарлахгүй орох бүх л муу боломжуудыг эрж хайна. “Та дугаарлаад орчихооч” гэж хэлсэн хэн нэгэн руу “Би яарч байна” хэмээн хэдэрлэж, үг газар унагалгүй хэрэлдэж хараалцах аж. Харилцааны соёл огт үгүй түүнд, бусдын ѳмнѳ орох нь “ид бах” болохоос бусад хүмүүсийн сэтгэл санаа огт хамаагүй. Бүдүүлэг хэрцгий авир нь бусдад тѳвѳгтэй байдал үүсгэнэ.

-Ѳѳрийгѳѳ “цайлган цагаан сэтгэлтэй” гэж итгэдэг тэрээр, ѳѳрийнхѳѳ амьдралын бүх л асуудлыг бусдад дэлгэн тайлбарлана. Уулзсан хүн болгоноосоо амьдрал ахуй хувийн асуудлыг нь “анкет”-лан шалгааж, ѳѳрийнхѳѳ жишгээр зѳвлѳлгѳѳ ѳгч сургах аж. Хэн нэгний амьдралын асуудлыг зѳвхѳн ѳѳрийнхѳѳрѳѳ жишин дүгнэж, ѳѳрийн хэмжээ хязгаартаа таацуулах гэж бусдыг зовооно. Лам бѳѳ дээр дагуулж очно, элдэв зaсал арга чарга хайна, аягүй бол хань ижил бoлох хүнийг нь сонгоно. Ѳѳрийнхѳѳрѳѳ байх гэвэл уурлана, ѳѳрийнхѳѳр нь байсангүй хэмээн гомдож хорсоно. Үнэн тѳвѳгтэй.

-Хэн нэгнээс тусламж гуйж юм асууна. Хэлээд ѳгѳхѳѳр лавшруулж “Чи тодруулаад ѳг” гэж шална. Хүссэнээр нь тодруулаад ѳгвѳл улам л даамжирч бүгдийг нь нѳгѳѳ хүнээрээ хийлгэх санаатай. Тусалж амжихгүй бол гомдож тунина, бусдад очиж муу ярина. Ѳѳрѳѳ толгойгоо ажиллуулж гараа хѳдѳлгѳлгүйгээр бусдыг ашиглан бүх л зүйлээ хийлгэж бүтээчих санаатай. Ажил амжихгүй байгаагаа учирлавал “Сүртэй амьтан бэ?” хэмээн шаралхдаг. Ѳѳрѳѳ болохоор бусдад туслахыг огтоос хүсдэггүй. Гэсэн атлаа ямар нэгэн асуудлаар үргэлж л бусдаас гуйж тѳвѳг болж явах аж.

-Хэн нэгнийг үзэн яддаг олон хүмүүс бий. Тэр хүнийхээ тухай нүүрном дээр үргэлж муучлан доромжилж, хамтдаа үзэн ядахыг бусдад уриална. Жаахан эргэлзэнгүй хандсан хүмүүсийг тэр хүнийхээ “хам хэрэгтэн” болгож давхар давхар доромжилцгоодог. “Чи эх оронч шүү”, “Чи мундаг шүү”, “Чи шударга үнэнч шүү” хэмээн зусардсан магтаал бүхэнд бялуурч сагсуурна. Зүгээр муйхар бодолдоо хѳтлѳгдѳн бусдад тэр бодлоо тулгадаг хүмүүс олон нийтийг хагаралдуулан хэрэлдүүлж сэтгэлийн таашаал авах аж. Үргэлж нэг л зүйлийг тоть шиг давтаж, ѳѳртэй нь санаа нийцээгүй бол үзэн ядацгаадаг ийм хүмүүс бусдад тѳвѳг удаж, тээртэй сангдуулдаг юм даа.

Бидний амьдралын хамгийн зѳв хэв шинж нь бусдад тѳвѳг удахгүй ѳѳрийнхѳѳрѳѳ амьдрах дадал мѳн гэдгийг бид ойлгох цаг нь болжээ. Чи бусдаас илүү байх нь тийм ч чухал биш, харин ѳѳрийн чадал боломжоороо амьдралаа авч явж, илүү боломж олдох ахул бусдад чин сэтгэлээсээ тусалж байх нь илүү чухал. Бие хүнийхээ хувьд хэзээ ч давтагдашгүй бүтээл учраас заавал адилхан байх албагүй. Чи хэдийгээр ѳѳрийнхѳѳрѳѳ байхыг хүсэх авч тэр нь бусдын эрх ашигт муугаар нѳлѳѳлѳхгүй байх хязгаартай. Үүнийг л бусдад тѳвѳг удахгүй амьдрал гэж үзээд байгаа юм шүү дээ. Бүх зүйл ѳѳрийн хэм хэмжээ, бас хязгаартай. Тэгж байж л энэ амьдрал тань учир утгатай бас аз жаргалтай болдог юм даа. Уралдаж, хэрэлдэхээ л больчих юм сан даа монголчууд бид.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419