Алдагдсан боломжийн зардал

Алдагдсан боломжийн зардал

Сошиал ертөнцөд хүн бүр сэтгүүлч байдаг. Олж дуулснаа бусадтай хуваалцаж, хэрэгтэй гэж үзвэл сонирхсон асуултдаа хариулт авч, тэр ч бүү хэл хэлэлцүүлэг хүртэл өрнүүлдэг шүү дээ. Тэгвэл бид “Саак нийтлэл” буландаа фэйсбүүк, твиттер, инстаграммд хамгийн их анхаарал татсан, лайк цуглуулсан, бас бусдад хамгийн олон түгсэн мэдээллийг онцлон танд хүргэх болно.  Энэ удаа та бүхэнд "Голомт" банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзоригийн өөрийн цахим сайтдаа бичсэн шинэ нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэе. 

Алдагдсан боломж (Opportunity cost), Хүчин чадал ашиглалт (Capacity utilization), Бүтээмж (Productivity) зэрэг ойлголтууд менежерүүдэд маш чухал.

Манай компаниуд ихэвчлэн сайн мэргэжилтнээ менежерээр томилчихдог. Менежер буюу удирдагч байх нь сайн мэргэжилтэн байхаас ялгаатай.

Би өнөөдөр гол ялгааг нь энд бичих гэсэн юм.

Улаанбаатар хотод байгаа автомашинууд ажлын нэг өдөр явах эрхгүйг та бид мэднэ. Улаанбаатарт явж байгаа нийт машины үнэлгээг 4,4 их наяд төгрөг гэж үзвэл (ГЕГ, ЗЦГ-н статистик, Голомтбанкны тооцоолол, USDMNT=2500), нийтдээ 880 тэрбум төгрөгтэй тэнцэх сул зогсолт үүсч байна. Өөрөөр хэлбэл бид ХҮЧИН ЧАДЛАА 20 хувиар дутуу ашиглаж (ажлын 5 өдрийн 1-т нь сул зогсоно) , АЛДАГДСАН БОЛОМЖИЙН ЗАРДАЛД 880 тэрбум төгрөг хэзээ ч эргүүлж олж авч чадахгүйгээр төлчихжээ. 

Анхнаасаа Улаанбаатар хотын тээврийн асуудлыг хотжилт, хүн амын өсөлт, байгаль цаг уурын ширүүн нөхцөл, эдийн засгийн өсөлт, замын багтаамж зэрэгтэй нь уялдуулж бодлогын түвшинд төлөвлөх ёстой байсан. Чадаагүй учраас өнөөдөр бид машинуудыг нэг өдөр сул зогсоохоос өөр аргагүй байдалд хүрч, ийм их алдагдал хүлээж байна.


Менежмент бол тоглоом биш. Менежер хүн хүчин чадал ашиглалтыг дээд төвшинд хүргэхийн тулд анхнаас нь зөв төлөвлөх ёстой. Дараагийн жишээг авъя:

Яармагт тусдаа урсгалтай, 3-3 эгнээ бүхий “хурдны зам” ашиглалтанд оруулсан. Ард олны талархлыг ихээр хүлээж байгаа. Гэхдээ энэ замд менежментийн сэтгэлгээ дутагдсан нь хэн ч харахад илт. Нэг дутагдал бий. Тэр бол маш олон явган хүний гарц юм. Энэ олон гарц нь энэ замыг хурдны зам биш хурдны там болгож байгааг бид харсан. Дэлхийн аль ч улсад олон улсын нисэх буудлаас хотын төв хүртлэх хурдны замаа явган хүний гарцтай огтлолцуулдаггүй.

Гадны зочдын ая тух, яарсан хүмүүсийн цаг завыг бодохгүй гэхэд замын БҮТЭЭМЖИЙГ энд огт бодолцоогүй байдаг. Энэ зам нийтдээ 9 явган хүний гарцтай. Ихэнхдээ гарцууд нь хүнгүй зэлүүд байх боловч машинуудыг улаан гэрэл асааж зогсоодог. Бүтээмжийн асуудал л гарч ирээд байгаа юм. Баруунд үүнийг их амархан шийдсэн байдаг. Явган зорчигч өөрөө гарцан дээр ирмэгц товчлуур дарж гэрлэн дохиогоо захиалдаг. Хэрэв явган зорчигч байхгүй бол машинууд ногоон гэрлээрээ саадгүй нэвтрэнэ.

Тэгэхээр менежер хүн зам ч бай, хүн ч бай, тоног төхөөрөмж ч бай, мөнгө ч бай бүтээмжийг нь хамгийн дээд төвшинд аваачих бодлогыг гаргаж, зоригтой арга хэмжээ авдаг байх ёстой.

Бид ерөнхий тандалт судлагаа хийж үзэхэд сүүлийн 5 жилд Монголчууд хүнд, хөнгөн үйлдвэрлэл эрхлэх зорилгоор олон зуун тэрбум төгрөгний тоног төхөөрөмж гаднаас оруулж иржээ. Гэтэл харамсалтай нь одоо энэ үйлдвэрүүдийн дундаж хүчин чадал ашиглалт ердөө 30-40 хувьтай л байна. Жишээ нь 100 сая төгрөгний үнэтэй тоног төхөөрөмж аваад хүчин чадлын 30 хувийг нь л ашиглаж байгаа бол 70 сая төгрөгийг салхинд хийсгэлээ гэж тооцож болно.

Өнөөдөр Монгол улс гурил, цементийн үйлдвэрлэлийн хүчин чадлаар дотоодын хэрэгцээнээс давж гарах төвшинд хүрч байна. Хэрэв илүүдлээ экспортлож чадахгүй бол энэ нь эргээд л алдагдсан боломжийн зардал, салхинд хийссэн мөнгө л болж хувирна.

Бүтээмж муутай, алдагдсан боломжийн зардал туйлын ихтэй сектороор мал аж ахуйг нэрлэж болно. Бид одоо хүртэл энэ сектороо яаж экспортын орлогын эх үүсвэр, гадаадаас доллар оруулж ирдэг найдвартай бааз болгож чадах вэ гэдгээ хүртэл хариулж чадахгүй л сууна. Монголын бэлчээрийн талбай дээр 70 сая юм уу, 30 сая юм уу, яг хэдэн мал байвал тогтвортой (sustainable) байж чадах вэ гэдгээ ч мэдэхгүй л байна. Нэг мэдэхэд бэлчээр ч үгүй, мал ч үгүй, яг л Улаанбаатарын машины гунигт түүх шиг болчихсон байх вий дээ. Энэ бол бүхэлдээ муу менежментийг, муу менежерүүдийг л илтгэж байгаа юм.

Менежер хүн ажилдаа хайнга хандах, дутуу харах, өөрийн үүргээ ухамсарлаагүй бол компанид (төр бол улс оронд) олон зуун сая төгрөгний хохирол учирдаг. Алдагдсан боломж, хүчин чадлын дутуу ашиглалт, бүтээмж алдалт зэргийн аль нь байхаас үл хамаараад энэ нь компанийн баланс дээр бууж ирнэ.

Менежер хүн бол сайн ажилтан биш. Менежер хүн бол менежментийг хэрэгжүүлдэг этгээд юм. Менежер хүн ямар хөдөлгөөн хийснээс ажилтнууд, харилцагчид, компанийн хувь заяа хамаарна. 

Бүтээмж, Алдагдсан боломж, Хүчин чадлын ашиглалт гэсэн 3 ойлголт менежер хүний ухамсарт гүн бат сууж, энэ гурвыг гаргаж буй шийдвэр бүртээ шингээж үзэж байх учиртай

Эх сурвалж: ganzo.mn

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419