Агаар дахь бохирдол юу шалив гэж бодож байна уу? Хүн хамар болон хоолойн салстын тусламжтайгаар тоосыг шүүдэг бол машин агаар шүүгчийн туслалцаатай тоосыг цэвэрлэдэг.
Хөдөлгүүр нь 1 л бензин шатаахын тулд 10 л агаар хэрэглэдэг. Хүний нүдэнд үзэгдэхгүй жижиг бохир цилиндр дотор орж шатвал нүүрстөрөгчийн хий болон тортог үүснэ. Удах тусам поршен, холимгийн хаалтны хөдөлгөөнд нөлөөлж, хөдөлгүүрийн хүчин чадлыг бууруулдаг.
Жижиг зүйлс ингэж нөлөөлдөг бол том хог болох элс, шороо зэрэг зүйлс нь цилиндр, поршенг элэгдүүлдэг. Ийм гэмтэл нь буруу агаар шүүгч хийсэн, шүүгдэхгүй сорогдсон агаараас үүдэлтэй.
Шүүгчийг солихгүй удвал бохирдлоос болж шүүгч бөглөрнө. Үүнээс болж агаар хөдөлгүүрт ороогүйгээс мотор доголддог. Улмаар моторын хүч буурч хэвийн бус утаа гардаг.
Тогтмол үйлчилгээ хийснээр муудсан эсэхийг амархан мэдэж болдог. Муудсан шүүгчийн гадаргуу бохирдсон байдаг.
Эх сурвалж: Cardoctor.mn