ОХУ-ын төрийн ДУМ-ын гишүүн Тамара Плетнёва ДАШТ-ий үеэр гадаадын иргэдтэй иргэдтэй бэлгийн харилцаанд орохгүй байхыг эмэгтэйчүүдэд анхааруулсны дараа тус улсын Спорт, аялал жуулчлал, залуучуудын асуудал хариуцсан яамны сайд Михаи́л Дегтярёв өөр өөр улс орны хүмүүс ДАШТ-ий үеэр бие биетэйгээ танилцаж, чөлөөтэй хайрлаж дурлан, тэрхүү хайран дундаас олон хүүхэд төрөхийг уриалсан байна.
"Дэлхийн аваргын тэмцээний үеэр бид олон сайхан дурсамж, хосууд, хүүхдүүдтэй болно гэж найдаж байна. Хүн бүр аз жаргалаа олох ёстой" гэж Михаи́л мэдэгджээ.
Орос улсад арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, үзэл бодол байхгүй гэж Дегтярёв мөн тэмдэглэв. "Бид дэлхийн өнцөг булан бүрээс, бүх арьсны өнгө, бүх итгэл үнэмшил, бэлгийн чиг баримжаатай хүмүүсийг хүлээж авах болно. 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-нд оролцохоор ирсэн баг тамирчид болон шүтэн бишрэгчдийг Оросын ард түмэн хайр, халамжаар угтан авах болно" гэж хэлжээ.
Гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхдийн асуудал эрхэлсэн хорооны дарга Тамара Плетнёва спортын томоохон наадмын үеэр гадаадын иргэдтэй ор хөнжилдөө орсноор ирээдүйд ганц бие эхчүүдийн тоо өсөх магадлалтай гэж үзсэн аж. Үнэндээ 1980 оны олимпийн наадмын дараа мэндэлсэн эцэггүй хүүхдүүдийг "Олимпийн хүүхдүүд" гэж нэрлэж байсан гэнэ. Ийм тодотголтой олон иргэн Орост байдаг төдийгүй тэдгээр хүүхдүүдийн олонх нь нас бие гүйцээд эцэг эхийгээ уулзуулж байсан түүх бий.