АНУ болон Өмнөд Солонгос улс хамтарсан цэргийн сургуулилалтаа түр зогсоожээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагчид амласнаа эхнээс нь биелүүлж буй бололтой. АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилалт тодорхойгүй хугацаагаар хойшилжээ.
Энэхүү алхам нь АНУ, Өмнөд Солонгосын цэргийн хүчнүүдийн хэдэн арван жилийн туршид босгосон харилцаанд сөргөөр нөлөөлж магадгүйг Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео анхааруулсан бөгөөд тэрээр Пхеньян цөмийн зэвсгээсээ татгалзах хүртэл эдийн засгийн хоригийг үргэлжлүүлэх ёстой гэж мэдэгджээ.
"Солонгосын хойгт хийдэг цэргийн сургуулилалт тодорхой бус хугацаагаар хойшилсон ч энэ нь холбоотноо хөсөр хаяж байгаа хэрэг биш" гэж АНУ-ын цэргийн өндөр албан тушаалтан AP агентлагт мэдээлэв. Гэвч мягмар гаригт Трамп АНУ болон Өмнөд Солонгосын аюулгүй байдалтай холбоотой "дайны тоглоом" -ыг зогсоох хэрэгтэй гэж мэдэгдсэн нь Өмнөд Солонгосын улстөрчдийн эгдүүцлийг хүргээд байна.
АНУ болон Өмнөд Солонгосын цэргүүдийн хамтарсан сургуулилалт жил бүрийн зургадугаар сард болдог юм.